Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хасбанк бүх төрлийн зээлийн хүүгээ бууруулж, хүүгийн хувь хэмжээний таазыг шинэчлэн тогтоолоо

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 2
Сурталчилгаа

ХасБанк хэрэглээний болон бизнесийн зээлийнхээ хүүг бууруулж, бүх төрлийн зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 2.0 хувь болголоо.

Банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн харилцагчдадаа үнэ цэнтэй, үр өгөөжтэй санхүүгийн бүтээгдэхүүнээр үйлчилсээр ирсэн билээ. Бид өнгөрөгч онд брэнд шинэчлэлтээ хийж харилцагч төвтэй үйлчилгээг илүү эрхэмлэн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нөхцөлийг харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн уян хатан, таатай болгох ажлуудыг шат дараалан хийж байгаагийн бас нэг илрэл нь бүх төрлийн зээлийн хүүг ийнхүү бууруулж, хүүгийн дээд хязгаарыг шинэчлэн тогтоож буй явдал юм.

 

Эдийн засгийн нөхцөл байдал таагүйн дээр шинэ жил, цагаан сар зэрэг баяр ёслол ойртож буй энэ үед зээлийн хүүгийн дээд хязгаар сарын 2.0 хувь болж буурснаар иргэдийн худалдан авах чадварыг дэмжих, улмаар бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн бараа үйлчилгээний эргэлтийг сайжруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд бас нэгэн таатай боломжийг олгож байна.

Түүнчлэн бид одоо зээлтэй байгаа харилцагчдынхаа зээлийн хүүг шинэ нөхцөлийн дагуу бууруулах ажлыг нэн даруй хийх агаад харилцагчаас ямар нэг нэмэлт зүйл шаардахгүй болохыг мэдэгдэхэд таатай байна.

Энэ ташрамд, ХасБанк энэ оны 6-р сараас бүх төрлийн зээлийнхээ хугацааг уртасгаж, хэмжээг нэмэгдүүлэн, барьцаа хөрөнгөд тавигдах шаардлага, эргэн төлөлтийн нөхцөл зэргийг сайжруулж, зээлийнхээ хүүг бууруулснаас гадна тээврийн хэрэгсэл худалдан авалтын зээлийн хүүг зах зээлд хамгийн багаар буюу 1.6 хувиар тогтоож байсан бол хэдхэн хоногийн өмнө ХасБанкны карт эзэмшигчид ХасБанкны АТМ-ээс бэлэн мөнгө авах, шилжүүлэг хийх, хуулга авах зэрэг бүх үйлчилгээний шимтгэлийг 0 төгрөг болгосон юм.

Амьдралд – ашид хамтдаа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.