Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун өмнөд Хятадад Титаникийг дахин босгож эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

100 орчим жилийн өмнө Атлантын далайд сүйрсэн Титаник хөлгийг дахин босгох ажиллагаа энэ долоо хоногт Хятадын баруун өмнө зүгийн Сичуань мужид эхэлжээ.

Сичуань муж нь далайд гарцгүй боловч энэхүү Титаникийн загварыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон байгуулж байна. Загвар нь анхны Титаниктай яг адилхан 270 метр урт, 28 метр өргөн байх бөгөөд 26,000 тонн гангаар бүтээнэ. Нийт зардал нь $145 сая орчим болж байгаа гэнэ.

Мөсөн уултай мөргөлдсөн Титаник хөлөг 1912 оны дөрөвдүгээр сарын 14-нд Атлантын далайд живэхдээ 1,500 хүний амийг авч одсон билээ. Тэгвэл энэ аварга хөлгийн гадаад болон дотоод хийц, чимэглэл, тохижилт, тэр ч байтугай жорлон, хаалганы бариул, гэрэлтүүлэг нь ч яг анхны Титаникийнхтай адилхан байх ажээ.

Ресторан, зорчигчдын өрөөнүүд, хоолны цэс нь хүртэл ижил байна. Үүнээс гадна сүүлийн үеийн технологийн тусламжтайгаар Титаникийн ослын үеийн нөхцлийг хиймлээр үүсгэж жуулчдад мэдрүүлэх үйлчилгээ байх гэнэ.

Уг нь энэ төсөл 2013 онд зарлагдаж байсан ч 2.5 жил хойшилсноор одоо эхэлж байгаа юм байна.

Дуураймал Титаник хөлөг дээр хоноглох хамгийн хямд үнэ хоногийн 3,000 юань байх бол тансаг ангилал нь хэдэн зуун мянган юань хүрэх төлөвтэй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post