Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барилаа

ikon.mn
2016 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Энэхүү хуулийн төсөлд:

  • Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд III байр эзэлсэн харваачид “Гоц харваач”,
  • II байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол,
  • нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”,
  • Улсын мэргэн цолтон түрүүлбэл “Улсын хошой мэргэн”,
  • Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл “Улсын даяар дуурсах мэргэн”,
  • Улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл “Улсын дархан мэргэн” цол олгохоор тусгажээ.

Үндэсний сурын харваанд төрийн их баяр наадмаар ганцхан төрлийн цол олгож байгаа, сурын харвааны хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн ихэссэнээр “Дархан мэргэн” цолтон төрөх боломж хумигдсан нь Үндэсний их баяр наадмын сурын харваанд 6 удаа түрүүлж, “Дархан мэргэн” цол хүртсэн харваач ганцхан төрснөөс харагдаж байгаа тул энэ өөрчлөлтийг хуульд тусгахаар санаачилжээ.

Ийм өөрчлөлтийг хуульд оруулах саналыг Үндэсний сур харваачдын XV их чуулганаар гаргасан байна.

 

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс