Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Бид мартахгүй"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар Хотын Цагдаагийн Газар өнөөдөр цагдаагийн албанд шинээр томилогдсон албан хаагчдыг цагдаагийн тангараг өргүүлэх, 2016 онд гавьяаныхаа амралтанд гарсан ахмад ажилтнуудаа үдэн гаргах болон албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн цагдаагийн алба хаагчдаа эргэн дурсах “Бид мартахгүй”, “Монгол Улсын төлөө зүтгэе” сэдэвт ёслол, хүндэтгэлийн ажиллагаа боллоо.

Энэ талаар Цагдаагийн Газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Батхуяг “Өнөөдөр бид амь алдсан албан хаагчдаа эргэн дурсах арга хэмжээг зохион байгуулж байна.

Үүнээс гадна цагдаагийн албанд шинээр орсон 120 гаруй албан хаагч тангараг өргөх үйл ажиллагаа болон 2016 онд тэтгэвэрт гарсан зургаан албан хаагчид хүндэтгэл үзүүлж, үдэн гаргах гурван арга хэмжээг зэрэг явуулж байгаагаараа бусад жилүүдээс онцлог болж байна.” гэлээ.

Харин албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн алба хаагч улсын хэмжээнд 76, нийслэлийн хэмжээнд таван хүн бүртгэгдсэн байдаг бөгөөд авто аваар, хэрэгтэнд хутгалуулах, ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэт цус харвах зэрэг шалтгаанаас болоод амиа алдсан байдаг байна. 
фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг