Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

ОХУ маршалынхаа мэндэлсний түүхт ойг өнгөрсөн сарын 19-нд тэмдэглэн өнгөрүүлсэн бол монголчууд энэ өдөр түүний баатарлаг гавьяа, үйлсийг дурсан санаж бахархаж байна.

Манай улсын хувьд Г.К.Жуковын мэндэлсний ойг 2016 оны хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж, түүний үйлсийг олон нийтэд сурталчилах зорилгоор хэд, хэдэн арга хэмжээг зохион байгуулсаар иржээ. Түүний мэндэлсэн түүх өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан БХЯ, ЗХЖШ, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Беларусь улсын Элчин сайдын яам болон бусад албаныхан, иргэд, сурагчид Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Бүгд Найрамдах Беларусь Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной болон БНХАУ, БНСУ, БНТУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе нар, манай улсад ажиллаж амьдарч буй орос иргэд, Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн сурагчид оролцож цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 

Арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ой энэ жил тохиолоо. Ойг тохиолдуулан манай улс тэр дундаа Батлан хамгаалах салбарынхан олон арга хэмжээг зохион байгуулж, түүний баатарлаг үйлсийг залуу хойчдоо сурталчилан таниулах зорилготойгоор ажиллалаа. Түүний дайчин чанар, монголчуудын төлөө гэсэн тэр баатарлаг үйлс үе үед мөнхрөн, монголчууд бид бахархан хүндэлж явах учиртай.

Монголын тусгаар тогтнолыг, Орос Монголын найрамдлыг Г.К.Жуков шиг олон их хүмүүс дархалсныг мартаж болохгүй. Түүхт ой тохиож буй энэ цаг хугацаанд ОХУ-д хоёр улсын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хуралдаан амжилттай болж байгаад баяртай байна. Хуралдаанд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, хоёр улсын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд маш өндөр ахиц авчирч байгаад салбарынхан бид талархаж буй илэрхийлье” гэсэн юм.

ОХУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хурандаа Г.М.СулимукМонголчууд Г.К.Жуковын ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаад баяртай байна. Олон арга хэмжээг зохион байгуулсан байна. Түүний нэг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд түүний тухай судлуулах, үйлсийг нь мэдрүүлэх зорилготой эссэ бичлэгийн уралдаан, гар зургийг уралдаан зохион байгуулж, түүний тухай бүтээл гаргасан байгаа. Энэ завшааныг ашиглаад түүний үйлсийг мөнхөд санан дурсаж буй монголчууддаа тэр дундаа батлан хамгаалах салбарынхандаа баярлалаа гэдгээ илэрхийлье” гэсэн юм. 

Албанынхан Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа түүний музейд саатаж, түүний хэрэглэж байсан түүхэн үзвэрүүд, баримт бичгүүдтэй танилцаж, “Дайны хор уршиг” уран зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Ерөнхий боловсролын сурагчдын шагналыг гардуулж өгсөн юм.

Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолоос хийсэн фото сурвалжлага

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг