Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Чилаажав МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилж, чөлөөллөө.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс А.Мөнхбатыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 76.6 хувийн саналаар чөлөөлж Х.Чилаажавыг 76.1 хувийн саналаар томиллоо.

Х.Чилаажав нь ХААДС-ийг мал эмнэлгийн биотехнологич мэргэжлээр, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн, хөдөө аж ахуйн ухаан, сэтгүүл зүйн магистр зэрэгтэй.

  • Монголын радиод сурвалжлагч, редактор, студийн захирал, нэгдлийн дарга,
  • Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүн,
  • Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, дарга,
  • Монголын үндэсний төв номын сангийн захирал,
  • Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг алба хашиж байсан, сэтгүүлч, яруу найрагч.

Түүнийг “Компанийн сайн засаглалыг дэмжих нийгэмлэг” төрийн бус байгууллагаас Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлснийг Засгийн газар дэмжсэн байна.

Тэрбээр “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз нь өөрийн тодорхой статустай, хуулиар хүлээсэн тодорхой чиг үүрэгтэй байгууллага.

Тэнд ажиллаж байгаа хүмүүсээс авсан мэдээллээс үзэхэд Үндэсний зөвлөл нь гүйцэтгэх захирлаа хянаж ажиллах чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа, удирдлага нь МҮОНРТ-ийн дүрмийг хэрэгжүүлдэггүй тал байх шиг байна. Иймээс Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдвол хуулийн боломжийг дайчилж, хуулийн хүрээнд ажиллана” хэмэнэ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр хэлж байсан юм.


Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн А.Мөнхбат нь 2015 оны 4 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл 15 сарын хугацаанд Үндэсний зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцоогүй тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн зохих заалтыг үндэслэн Үндэсний зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татахаар МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлөөс зөвлөмж гаргажээ. 

Иймээс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл тухайн гишүүнийг анх нэр дэвшүүлж томилуулсан Засгийн газарт уг зөвлөмжийг албан бичгээр уламжилсан байна. Иймээс Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох болсон байна.