Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Ц.Элбэгдоржийн үгэнд ормооргүй байна. Улс эх орныхоо төлөө зүтгэмээр байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өнөөдөр АТГ-аас дууджээ. Тэрбээр 16:00 цагийн үед АТГ-т ирлээ. Энэ үеэр хэвлэлийнхэн түүнтэй уулзаж мэдээлэл авсан юм. Н.Алтанхуяг: "Өнөөдөр 14:00 цагийн үед надад зарлан дуудах хуудас ирсний дагуу ирлээ. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлсэн чинь нэлээд үйл явдал өрнөх бололтой.

Телевизийн нэг нэвтрүүлэгт орохдоо Монголын нийгэмд болохгүй байгаа юм, түүн дотор цөөхөн хүн Монголын хамаг баялгаас сорчлоод, тухайлбал Тавантолгой, Оюутолгой, Саусгоби сэндс гээд хөрөнгө мөнгийг цөөхөн хүн завшаад байна гээд хэлсэн чинь манай энэ Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэл их л амь тавьж байгаа бололтой. 

Цөөхөн хоногийн дотор 3, 4 эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Харин өнөөдөр намайг ир гэхээр нь ирж байна. Ер нь манай ерөнхийлөгч ба түүний бүлэглэлийн бий болгосон хууль хяналтын байгууллага дотор хонгил байдаг гэж би өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлж байсан.
 Тэр хонгил руугаа шахаж оруулах гэж олон жил оролдож байгаа.

Намайг Ерөнхий сайд байх үеэс л эхлээд хэрэг түвэг, элдвийн юмаар зохиомол хэрэг үүсгээд байсан. Манай ойр хавийн хүмүүсийг барьж хориод, тэд нартай холбогдуулж, одоо зохиомол хэрэг оруулж байгаа байх. Үүнд нэг их айж ичээд байх юм байхгүй. Үнэн хэзээд ялна гэж бодож байна. 

Хоёр юманд харамсч байна. Намайг эртхэн дуудаж авчраад асуучихгүй, заавал Л.Гансүх, Б.Мөнгөнтуяагаас эхлээд олон хүнийг шорон гяндангаар тарчилгаж, хамгийн сүүлд нь төрсөн дүү, хамаатнуудыг хүртэл шорон гяндангаар тарчлаадаг явдлыг болих хэрэгтэй.

Намайг тэр шорондоо хийчихвэл тэр хүмүүсээ гаргах цаг нь болсон гэж бодож өөрөө ирж байна. Зарлан дуудах хуудсаа жаахан давчуу өгнө лээ. Н.Алтанхуяг ирэхгүй гэж шалтаглах юмаа хайсан юм байлгүй. 

Төгсгөлд нь хэлэхэд Ц.Элбэгдорж бид нар 1990 оноос эхэлж, ардчиллын төлөө явсан. Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой, үгэнд нь орохгүй бол шоронд ордог ийм ардчиллын төлөө би яваагүй. Ийм хоёрхон сонголттой ардчилал Монгол байж болохгүй. Ер нь Ц.Элбэгдоржийн үгэнд ч ормооргүй байна. Улс эх орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд орсон ч гэсэн бууж өгөхгүй тэмцэлдэнэ" гэлээ.

Д.Эрдэнэбат:  АТГ-ын байцаагчтай нь уулзъя гэж хүсэлт тавьсан ч хүлээж авсангүй

 

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ирсэн байсан юм. Түүнээс энэ явдалд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Д.ЭрдэнэбатН.Алтанхуягаас байцаалт авахын тулд хоёр цагийн өмнө гэнэт дууддаг нь ямар учиртай вэ гэдгийг тодруулахаар ирсэн. Одоогоор энэ талаар огт мэдээлэл алга.

Би өөрийгөө Ардчилсан намыг төлөөлөх бүрэн эрхтэй гэж бодож байгаа. Ардчилсан намын гишүүний хувьд ч, УИХ-ын гишүүний хувьд ч, хамтран ажилласан хүнийхээ хувьд ч тэр энэ хүний асуудлыг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Тийм учраас АТГ дээр ирээд байцаагчтай нь уулзъя гэж хүсэлт тавьсан ч харамсалтай нь хүлээж авсангүй. 

-Та нэгэн хэвлэлийн хурлын үеэр энэ бол зөвхөн Н.Алтанхуягийг тойрсон асуудал биш. Ер нь Ардчилсан намд ийм баривчилгаа нэлээд явагдах хандлагатай болчихлоо гэж хэлж байсан ?

-Би бол тэгэж харж байгаа. Ардчилсан нам өөрийн гишүүнийг өмгөөлөх ёстой. Тэр байр суурин дээрээ би асуудлыг тодруулах үүрэгтэй, ийм эрхтэй ч гэж бодож байна. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг