Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Гурван сар дараалан ДЕФЛЯЦИ болов

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монголбанкнаас өнөөдөр Монгол Улсын макро эдийн засгийн аравдугаар сарын статистик тоог олон нийтэд мэдээллээ. Энэ удаагийн статистикаас онцолж ипотек, инфляци, чанаргүй зээлийн статистикийн талаар мэдээлэл хүргэе.

2016 оны аравдугаар сарын 31-ний байдлаар Улаанбаатарын инфляци -0.8 хувь буюу дефляцитай байна. Үүнд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох мах, ногооны үнийн уналт нөлөөлжээ.

Ингэснээр Монголын эдийн засаг сүүлийн гурван сар дараалан дефляцитай гарлаа.

ИНФЛЯЦИ СҮҮЛИЙН НЭГ ЖИЛЭЭР: 

Дефляци болсон гол шалтгаан нь хүнсний ногооны бүлгийн үнэ 0.5 нэгж хувиар, мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ 0.4 нэгж хувь унасантай холбоотой.  Энэ тухай доорх графикаас харж болно. 

ИНФЛЯЦИЙН ЗАДАРГААГ ХАРУУЛСАН ГРАФИК:

Чанаргүй зээл 9.1 хувьд хүрэв

Хамгийн сүүлийн байдлаар арилжааны банкны чанаргүй зээл нийт зээлийн 9.1 хувийг эзэлж байна. Нийт чанаргүй зээлийн хэмжээ 1.13 их наяд төгрөгт хүрээд байгаа юм.

Чанаргүй зээлийг бүрдүүлж буй салбарыг дугуй графикаар харуулбал:

Уул уурхайн салбарын хямралаас болж тус салбарын компаниудын чанаргүй зээлийн хэмжээ жин дарж буйг дээрх графикаас харж болно. 

10 ДУГААР САРД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ:

Аравдугаар сард нийт 34.7 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлжээ. Ингэснээр нийт 672 хүн орон сууцны зээлд хамрагдаж, орон сууцтай болжээ. Ипотекийн зээлийн жигнэсэн дундаж жил нь 16.2 жил байна гэж Монголбанкнаас мэдээллээ.