Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт энэ долоо хоногийн сүүлээр гарна"

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ирэх сард болох АН-ын Их хурал болон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ардчилсан намын шинэчлэлтэй холбоотой намын дүрмийн шинэчлэл, үзэл баримтлал бэлэн болсон. Миний зүгээс дэвшүүлсэн 11 санаачлагын дийлэнх нь дүрмийн төсөлд тусгагдсан байгаа. Тухайлбал, бүх шатны намын даргыг нийт гишүүд дэмжигчдээс сонгох санал ажлын хэсэг дээр дэмжигдсэн. Энэ удаагийн дүрмийн шинэчлэлээр АН хагас босоо тогтолцоотой нам болон өөрчлөгдөж байна.

Дүрмийн шинэчлэлээр АН хагас босоо тогтолцоотой нам болон өөрчлөгдөж байна.

Дээд шатны намын дарга удирдлагууд нь доод шатны удирдлагуудаа батламжилдаг тогтолцоо руу орно. Намын Их хурлаар зөвхөн намын үзэл баримтлал, шинэ дүрмийг батлан гаргана. Бэлтгэгдсэн байгаа дүрмийн төслөө энэ агуулгаар нь баталж чадвал АН жинхэнэ Ардчилсан нам болж чадна.

Намын Их хурлаар бүлэглэлүүд өөрсдийнхөө сонирхолд нийцүүлж одоогийн боловсрогдсон дүрмийг өөрчлөх вий. Нийт гишүүдийн дундаас намын даргаа сонгох саналыг бүлэглэлүүд өөрчлөх санаархал байна гэх мэдээлэл ирсэн. Ирэх сард болох хурлаар бүлэглэлүүдийн санал болгосон намын даргыг сонгохгүй” гэлээ.

Мөн тэрбээр ”Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт энэ долоо хоногийн сүүлээр гарна. Дүгнэлт дээрээ тулгуурлаж тогтоол шийдвэрийн төсөл гаргаж, УИХ-ын чуулган руу оруулахаар төлөвлөж байгаа.

Ажлын хэсэг ажлаа хийж байгаа учраас урьдчилсан дүгнэлт өгөх нь зохимжгүй гэж үзэж байгаа. Ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлөх гэж оролдож байгаа. Мэргэжлийн байгууллагаар мэргэжлийн ажлыг нь хийлгэмээр байна.

Монголын асар их баялагийг 27 настай хүүхдэд хууль бусаар шилжүүлэхэд оролцсон бүлэглэл ажлын хэсгийн үйл ажиллагаанд дарамт учруулахгүй байхыг гуйж байна. Эрдэнэтийн хувьчлал бүх хууль, дүрэм журмыг зөрчсөн эсэх талаар удахгүй мэдээлнэ” гэлээ.