Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн банкны шалгалтын мэдээлэл тав хоногоор хойшиллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонсох байсан ч түр хойшлууллаа.

Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан 5 хоног хойшлуулах санал гаргасан юм. Учир нь Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг байнгын хороо хуралдахаас 3 цагийн өмнө гишүүдэд тарааж өгсөн байна.

Саналын дагуу Хууль зүйн байнгын хорооны дарга Ш. Раднаасэд тав хоногийн завсарлага өглөө.