Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн томоохон улс орнуудын Их дээд сургуульд элсэн орох мэдээлэл

ikon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN

 /цуврал 3/

Монголд анх удаа ЖЭТ Англи хэлний сургууль нь Академик англи хэлний сургалт явуулж эхлэсэн билээ.

Монголын их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, гадаад хэлний төвүүд дандаа ерөнхий англи хэл заадаг байсан. Академик Англи хэлний сургалт нь гадаададын их дээд сургуулиудын орчинд хэрэглэгдэх албан хэл яриа, бичгийн чадварыг оюутны үндсэн буюу ерөнхий Англи хэлний суурь мэдлэг дээр тулгуурлан зааж сургадаг.

Иймд Гадаадын томоохон их дээд сургуульд хэрхэн тэтгэлэгтэй суралцах, ямар шаардлагууд тавигддаг зэрэг талаарх мэдээллийг бид цувралаар хүргэж байна.


1.University of Northern British Columbia (CAN)

 

Сургуулийн танилцуулга:

Хойд Бритиш Колумбд байрладаг UNBC нь боловсролоороо тэргүүлдэг Канадын жижиг сургуулиудын нэг юм. Тус сургууль нь 1990 онд байгуулагдсан харьцангуй шинэ үеийн сургууль гэж тооцогддог. Одоогийн байдлаар жилдээ нийт 4000 гаруй оюутан суралцаж байна.

Элсэлтийн материал өгөх хугацаа:

Намрын элсэлт: 3-р сарын 1

Өвлийн элсэлт: 6-р сарын 1

TOEFL, IELTS-ийн оноо: TOEFL: 88 ; IELTS: 6,5

Боломжит тэтгэлэгүүд:

Para Foundation нь олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэг зарладаг тул тус сангаас санхүүгийн тусламж авах боломжтой.


2.University of Fraser Valley (CAN)

 

Сургуулийн танилцуулга:

Fraser Valley-ийн их сургууль нь анх 1974 онд байгуулагдсан бөгөөд Ванкувер хотын зүүн хэсэгт байрлах үзэсгэлэн Фразерийн хөндийд байрладаг. Тус сургууль нь Канадад боловсролоороо тэргүүлдэг бөгөөд сурах орчны хувьд үнэхээр тааламжтай юм. Одоогийн байдлаар жилд дунджаар 15,000 оюутан элсүүлдэг болно.

Хичээлийн жил эхлэх хугацаа:

Намрын элсэлт: 9-р сард

Өвлийн элсэлт: 1-р сард

TOEFL, IELTS-ийн оноо: TOEFL: 88 ; IELTS: 6,5

Боломжит тэтгэлэгүүд:

International Undergraduate Student Entrance Scholarship нь тус сургуулиас гаргадаг олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд жилд хоёр удаа 1000$-ийн тэтгэлэг 15 оюутанд гардуулдаг юм.


3. Trinity College (USA)

 

Сургуулийн танилцуулга:

Тринити Их Сургууль нь анх 1823 онд Вашингтон Коллеж нэртэйгээр Конектикут мужын хоёр дахь их сургууль болон байгуулагдсан бөгөөд 1845 онд одоогийн нэрээ авсан байна.

Элсэлтийн материал өгөх хугацаа:

1-р сараас 4-р сарын 1 хүртэл

Бүртгэлийн хураамж: 65$

TOEFL, IELTS-ийн оноо: TOEFL: 80 ; IELTS: 6,5

Боломжит тэтгэлэгүүд:

Магистр болон докторын чиглэлээр сурах гэж байгаа оюутнуудад төрөл бүрийн гадны байгууллагын болон засгийн газрын тэтгэлэг зарлагддаг.


4.Indiana University Bloomington (USA)

 

Сургуулийн танилцуулга:

АНУ-ийн Индиана мужын Блүмингтон хотод 1820 онд үүсгэн байгуулагдсан. Өөрийн 200-н жилийн түүхэн хугацаанд мянга, мянган эрдэмтэн, мэргэжилтнүүдийг төгсгөж байсан алдарт сургууль юм. Мөн тус сургуульд Монгол оюутнууд багагүй сурдаг билээ.

Элсэлтийн материал өгөх хугацаа:

Намрын элсэлт: 11-р сарын 1 – хариугаа 1-р сарын 15-нд авна

Өвлийн элсэлт: 2-р сарын 1 – хариугаа 3-р сарын 15-нд авна

TOEFL, IELTS-ийн оноо: TOEFL: 79 ; IELTS: 6,5

SAT, ACT-ийн оноо: SAT: 1180-1360 ; ACT: 25-31

Боломжит тэтгэлэгүүд:

Тус сургууль нь жилдээ дунджаар 1000-11000$-ийн хэмжээтэй тэтгэлэг төрөл бүрээр зарлагддаг бөгөөд эдгээр тэтгэлэгт оюутан бүр оролцох боломжтой байдаг.


5.Buckinghamshire New University (UK)

 

Сургуулийн танилцуулга:

Бакингхам сургууль нь 2007 оны 10-р сард үйл ажиллагаагаа эхлэсэн бөгөөд Англи улсын шинэхэн сургуулиудын нэгд багтдаг. Тус сургууль нь харьцангуй бага тооны оюутнуудтай тул үндсэн хоёр тэнхим дээр хичээллэдэг. Нийгэм, эрүүл мэндийн тэнхим болон Дизайн, хэвлэл мэдээллийн менежментийн тэнхим.

Элсэлтийн материал өгөх хугацаа:

Элсэлтийн материалыг элсэлт эхлэхээс 11 долоо хоногийн өмнө бүрдүүлж өгсөн байх ёстой.

Визний материалыг хичээл эхлэхээс 6 долоо хоногийн өмнө бүрдүүлж өгсөн байх ёстой.

IELTS-ийн оноо: IELTS: 6,0 чадвар тус бүрийн оноо 5,5-аас дээш байх

Боломжит тэтгэлэгүүд:

Уг сургуульд төлбөрийн уян хатан нөхцлүүд байдаг бөгөөд олон улсын оюутнууд Оюутны зээлд хамрагдах боломжтой байдаг.


6.University of Chichester (UK)

 

Сургуулийн танилцуулга:

Чичэстэрийн их сургууль нь баруун Sussex-ийн ойролцоо хоёр кампус дээр хичээллэдэг. Анх 1839 онд байгуулагдаад одоогийн байдлаар 5000 гаруй оюутнууд суралцдаг болно. Мөн уг сургуулийн оюутнуудад кампус дээр ажиллах боломжийг нээдэг.

Элсэлтийн материал өгөх хугацаа:

Элсэлт нь мэргэжилээсээ хамааран намрын болон өвлийх гэж байдаг. Тодорхой хугацааг өөрийн мэргэжилийг сонгоод харах боломжтой.

IELTS-ийн оноо: IELTS: 5,5 чадвар тус бүрийн оноо 5,5-аас дээш байх

Боломжит тэтгэлэгүүд:

Уг сургууль нь бага тооны оюутнууд авдаг тул тэтгэлэгийн боломж түгээмэл байдаггүй. Харин оюутнууд кампус дээрээ ажил эрхлэх боломжтой байдаг.


7.Western Sydney University

 

Баруун Сиднейгийн Их Сургууль  буюу University of Western Sydney (UWS) нь 1989 онд нээгдсэн.

Хичээллэх хугацаа: Намрын семестр нь 2-р сараас 6-р сар хүртэл үргэлжлэх ба хаврын семестр нь 7-р сараас 11-р сарын хооронд үргэлжилдэг.

Бүртгэлийн хугацаа: Намрын элсэлтийн материал хүлээн авах хугацаа нь 11-р сард дуусах ба хаврын элсэлт нь 4-р сард дуусдаг байна.

Бүрдүүлэх материал:

  • Дүнгийн хуудсын баталгаажсан хуулбар
  • Англи хэлний шалгуур: Ихэнх програмууд нь IELTS-ын дундаж 6.5 оноотой ба чадвар тус бүр дээр доод тал нь 6.0 оноотой эсвэл TOEFL-ын дундаж 82 оноотой ба доод тал нь бичих чадвар дээр 21, ярианы чадвар дээр 18, унших болон сонсох чадварууд дээр 13 оноо тус тус авсан байх шаардлагатай.

Тэтгэлэг: UWS-тэй холбоотой ажиллаж зарлагддаг тэтгэлгүүдийн мэдээлэл тус сургуулийн веб хуудас дээр байнга шинэчлэгдэн байршиж байдаг.

Bеб хаяг: https://www.westernsydney.edu.au


8.University of Canberra

 

Сургуулийн танилцуулга: Канберрагийн Их Сургууль нь Sydney, Melbourne, Brisbane, Gold Coast, Hong Kong, China, Bhutan болон Singapore улсуудын салбартаа үйл ажиллагаагаа явуулдаг. Тус их сургуулийн төв сургууль нь Австралийн Нийслэл хот болох Канберрад оршдог. Канберрагийн Их Сургууль нь 1970 онд үүсгэн байгуулагдаад 70,000 орчим оюутан төгсгөөд байна. “QS World University Ranking” жагсаалтын эхний 5%-д шалгарсан.

Хичээллэх хугацаа: 1-р семестр 2-р сарын эхэнд эхлээд 5-р сарын сүүлчээр дуусах ба 2-р семестр нь 7-р сарын сүүлчээр эхлээд 11-р сарын дундуур  дуусна. Жишээ нь 2017 оны  элсэлтүүд 2017.02.06 болон 2016.07.31-ний өдрүүдэд тус тус эхлэх юм байна.

Бүртгэлийн хугацаа: Ихэвчлэн эхний семестрт элсэлтийн материал хүлээн авах хугацаа нь 9-р сараас 10-р сарыг дуустал ба 2-р семестрт анкет хүлээн авах хугацаа нь 3-р сараас 4-р сарыг дуустал байна. Гэвч сургалтын програмаас шалтгаалан энэ хугацаа янз бүр байж болдог.

Бүрдүүлэх материал:

  • Дүнгийн хуудас (хуулбар нь наториат эсвэл  баталуулсан байна.)
  • GRE шалгалтын оноо /general буюу ерөнхий/
  • Англи хэлний шалгуур: Суралцах програмаас шалтгаалан IELTS (Academic)-ын 5.5-аас 7.5 оноо эсвэл TOEFL (iBT)-ын 46-109 оноо шаарддаг.)

Тэтгэлэг: Канберрагийн Их Сургууль нь гадаад оюутнууд авч болох 18 тэтгэлгийг мэдээллэсэн байна. Эдгээрийн дотор “University of Canberra International Merit Scholarship for Mongolia” буюу зөвхөн Монголоос суралцаж буй оюутнуудад зориулагдсан тэтгэлэг байна. 2016-2017 оны хичээлийн жилд суралцсан оюутнуудад $5000-ын тэгэлэг заралсан байна.

Bеб хаяг: http://www.canberra.edu.au

Академик АНГЛИ ХЭЛ гэж юу вэ?

Энэхүү сургалтаар юу заадаг вэ?

Яагаад сурах хэрэгтэй вэ?

Академик англи хэлний сургалт нь ажил мэргэжил болон гадаадын их дээд сургуулиудын орчинд хэрэглэгдэх албан хэл яриа, бичгийн чадварыг оюутны үндсэн буюу ерөнхий англи хэлний суурь мэдлэг дээр тулгуурлан заадаг.

 

Гадаадад сурч байгаа оюутнуудад очоод хамгийн түрүүнд тулгардаг бэрхшээл бол багшийнхаа лекцийг тэмдэглэж авч чаддаггүй, курсийн ажлаа бичиж чаддаггүй, номоо уншаад ойлгодоггүй зэрэг асуудлууд хамгийн эхэнд тулгардаг.
Иймд эдгээр бэрхшээлийг давахын тулд академик англи хэл сурах ёстой.

АКАДЕМИК АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАНДАА ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ.
БҮРТГҮҮЛЭХ УТАС: 77118899, 99097610
ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

https://www.facebook.com/InstituteJet/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.