Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Ажлын бүтээмж болон уран сэтгэмжийг нэмэгдүүлэх өнгөнүүд

Н.БОЛОРЧИМЭГ
2016 оны 11 сарын 29
iKon.MN

Ажлын байран дахь өнгөний зохицол нь хүний сэтгэл зүй, тэр дундаа ажлын бүтээмжид нөлөөлж байдгийг та мэдэх үү?

Тухайлбал, шар өнгө нь хүнийг эрч хүчтэй болгодог бол улаан өнгө нь зүрхний цохилтыг хурдасгаж, тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Судлаачид улаан өнгийг ихэвчлэн шөнийн цагаар ажилладаг хүмүүст тохиромжтой байдгийг баталжээ.

Харин ногоон өнгө уран сэтгэмжийг өдөөж, эв нэгдэлтэй байх, тайван амгалан байх сэтгэгдлийг төрүүлэх учраас хурал, хэлэлцүүлгийн өрөөнд тохирох сонголт гэж тодорхойлсон байна.

Дараах инфографикаас өнгө болон сэтгэлзүйн хамаарлыг харж болно. Хэрэв та ажлын байрандаа тохирох өнгийг сонгож амжаагүй байгаа бол үүнийг анхааралтай уншаарай.