Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнод аймагт 21 хүн үл мэдэгдэх шингэн ууж ХОРДЖЭЭ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-наас томилогдсон мэргэжлийн эмч нарын баг Дорнод аймагт ажиллаж, үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусны улмаас хордсон өвчтнүүдэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Дорнод аймагт ажиллаж буй мэргэжлийн багийн эмч нартай цахим хурал хийж, өвчтнүүдийн эмчилгээний талаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Одоогоор 21 өвчтнийг илрүүлж, таван өвчтөнийг гемодиализ эмчилгээнд оруулаад байна. Өвчтнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байна гэж мэргэжлийн багаас мэдээлжээ.

Цаашид ард иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх болон сэрэмжлүүлэг, мэдээллийг эрчимтэй зохион байгуулах талаар мэргэжлийн байгууллагуудад чиглэл өглөө.

Эх сурвалж: ЭМЯ