Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путин: Оросын хилд төгсгөл гэж байхгүй

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Саяхан Оросын Газарзүйн Нийгэмлэгийн шагнал гардуулах ёслолд оролцсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нэгэн сонирхолтой үг хэлсэн нь өрнөдийн болон хөрш залгаа улс орнуудыг гайхаж, эвгүйцэхэд хүргээд байна.

Тэрээр газарзүйн мэдлэгээрээ бусдаасаа тэргүүлсэн хоёр жаалд шагнал гардуулахдаа нэгнээс нь асуулт асуужээ.

Путин “Оросын хил хаана хүртэл үргэлжилдэг вэ?” гэхэд жаал хүү “Оросын хил Берингийн хоолойгоор АНУ-тай залгадаг” гэсэн байна. Харин Путин хүүгийн хариултыг засаж хэлэхдээ “Оросын хилд төгсгөл гэж байдаггүй юм” гэжээ.

Өрнөдийн үзэгчид түүний энэ хариултыг Оросын түрэмгий бодлогын илэрхийлэл хэмээн үзэж ихэд жигшин шүүмжилцгээж байна.

ОХУ нь газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд Финланд, Норвеги, Польш, Эстони, Латви, Литва, Беларусь, Украин, Гүрж, Азербайжан, Казахстан, Монгол, Хятад, Хойд Солонгос гэсэн 14 улстай хуурай газраар хиллэдэг юм.