ХӨСҮТ өчигдрөөс томуугийн вакцин хийж эхлээд байна. Томуугийн вакцин хийлгэхээр хүлээж байсан иргэд их байгаа учраас Сайн дурын дархлаажуулалтын кабинет ачаалал ихтэй байгаа ажээ.
Сайн дураар тарьж байгаа вакцин нэг хүнд тарих тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй байна.
Тэгвэл хувийн эмнэлгүүд энэ жил томуугийн вакцин хийж байгаа эсэх, болон ямар үнэтэй байгааг тодрууллаа.
"СОС Медика Монголиа" эмнэлэг энэ жил томуугийн вакциныг 74 мянган төгрөгөөр хийж байгаа ажээ. Одоогийн байдлаар вакцин дууссан байгаа тул ирэх долоо хоногийн Даваа гарагаас утсаар холбогдож байгаад, вакцин хийлгэх боломжтой юм байна.
Томуугийн вакцин хийлгэх цаг авах болон вакцины талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, 11-464325; 11-464326; 11-464327 утсаар холбоо бариарай.
"Гранд мед", "Интермед" эмнэлгүүд энэ жил томуугийн вакцин хийхгүй байгаа аж.
"Улаанбаатар Сонгдо" эмнэлэгийн энэ жил захиалж авсан томуугийн вакцин дуусчээ. Нэг хүн тун нь 25 мянган төгрөгөөр хийгдсэн томуугийн вакцин энэ жил дахин ирэхгүй юм байна.
Вакциныг жилд нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ. Тарих тун:
Дараах тохиолдолд энэ вакциныг хэрэглэхгүй:
Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэл
Хэрэв дээрх шинж тэмдэгүүд илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй.
Анхаарах зүйлс
Томуугийн вакциныг хийлгэснээс 2-4 долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн турш дархлаа үргэлжилдэг. Тиймээс хүйтний улирал эхэлснээс хойш аль болох эртхэн хийлгүүлэх хэрэгтэй юм байна.