Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Томуугийн эсрэг вакцин ирлээ

Монголын мэдээ
2016 оны 11 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчин цаашид нэмэгдэх хандлагатайг сануулсан. Тэгвэл өчигдөр Засгийн газраас БНХАУ руу захиалсан 78 мянга гаруй хүн тун томуугийн эсрэг вакцин ирж байгааг эх сурвалж мэдэгдлээ. Цаашид вакцины хүрэлцээг нэмэгдүүлж, НҮБ-ын хүүхдийн сангийн шугамаар 33 мянган хүн тун вакциныг Франц улсаас орж ирэх юм.

Мөн АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн тусламжийн шугамаар олгох гэрээний дагуу 40 мянга гаруй хүн тун вакцин нэмэгдэнэ. Томуугийн вакцинд зургаан сартайгаас дээш насны бүх хүн хамрагдах боломжтой бөгөөд вакцин хийлгэж хүн эрүүл байх, сарын дотор ямар нэгэн вакцин хийлгээгүй, өндөгний харшилгүй байх ёстой.

Сүүлийн үед эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй нийт иргэдийн улсын хэмжээнд 4.7 хувь томуугийн болон амьсгалын замын өвчин, нийслэлд 5.8, аймгуудад дөрөв орчим хувьтай байгаа аж. Хүүхдийн дуудлагын 30 хувь, насанд хүрэгчдийн дуудлагын хувьд хоёр хувийг энэ төрлийн өвчлөл эзэлж байгаа юм.

Улсын хэмжээнд нийт орны 11 орчим хувь дээр амьсгалын замын уушги, амьсгалын замын цочмог өвчтэй 700 орчим хүн хэвтжээ.

Зураг