Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд Ирээдүй цогцолборын “Гэрлэн дохио” баг түрүүллээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн өндөрлөлөө.

“Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн нь хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөнд оролцох дадлыг багаас зөв олгох, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчилах, зорилготой.

Анхан шатны тэмцээнийг 21 аймаг, 9 дүүргийн нийт 200 гаруй 2,760 хүүхдийн дунд, 2 дах шатны тэмцээнийг 8 сургуулийн 100 гаруй хүүхдүүдийн дунд явуулсан байна.

Сурагчид гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа, урлагийн тоглолт гэсэн 5 төрлөөр авхаалж самбаа, оюун ухаан, хүч чадлаараа өрсөлдлөө.

Тэмцээний шилдгүүдийг танилцуулж байна.

  1. Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор 3-р бага сургуулийн “Гэрлэн дохио” баг,
  2. Дэд байранд Баянгол дүүргийн Ган зам 20-р –сургуулийн “Ган зам” баг,
  3. Сүхбаатар дүүргийн 31-р сургуулийн “Хүчит шонхор”,
  4. Тусгай байранд Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн “Хурд-18” баг, Баянзүрх дүүргийн Баянзүрх цогцолбор сургуулийн “Шонхор” багууд шалгарчээ.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Замын албаны Урьдчилан сэргийлэх Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Бөхбат, шүүгчээр жүжигчин Э.Билгүүн, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн мэргэжилтэн Б.Өсөхбаяр нар ажиллажээ

Энэ жилийн хувьд Замын цагдаагийн албаны 80 жилийн түүхт ой, “Ногоон гэрэл цагаан шугам тэмцээн” зохион байгуулагдсаны 35 жилийн ой давхцаж байгаагаар онцлог бөгөөд Баян-Өлгий аймгаас хүүхэд багачууд хүрэлцэн ирж оролцсон байна.

ФОТО: “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг