Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Голомт Секюритиз” ҮЦК интернэт арилжааны дэвшилтэт системийг нэвтрүүллээ

ikon.mn
2016 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“Голомт Секюритиз” үнэт цаасны компани “ИНТЕРНЭТ АРИЛЖААНЫ СИСТЕМ”-ээ олон улсын стандартад нийцүүлэн, системийн шинэчлэлт хийж, харилцагчдадаа хүргэхэд бэлэн болоод байгааг дуулгахад таатай байна. Арилжааны системээ бид Монгол, Англи хэлний сонголттой болгосон ба хэрэглэгчдэд ойлгомжтой, хялбар байлгах тал дээр анхаарч ажиллалаа.

Уг системийг ашиглан дэлхийн хаанаас ч Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) хувьцааны арилжаанд цагийн хоцролтгүйгээр шууд оролцох боломжтой. Ингэснээр эх орондоо төдийгүй, гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчууд болон гадаадын хөрөнгө оруулагчид МХБ-ийн арилжаанд интернет ашиглан шууд оролцох боломжтой боллоо.

Өмнө нь харилцагчид заавал брокер дилерийн компани дээрээ өөрийн биеэр очиж үйлчилгээ авдаг байсан бол бидний нэвтрүүлж буй “ИНТЕРНЕТ АРИЛЖААНЫ СИСТЕМ”-ийг ашиглан хувьцаа худалдах, худалдан авах, багц болон арилжааны явцдаа хяналт тавих, өгөөжийн тооцоолол хийх, бэлэн мөнгөний үлдэгдлээ хянах зэрэг өргөн боломжтой болж байна.

Түүнчлэн зөвхөн брокер дилерүүдэд л нээлттэй байсан хувьцааны захиалгын санг харах боломжийг бид хэрэглэгчдэд олгож байна. Ийнхүү бид цаг хугацааг эрхэмлэгч харилцагчдадаа МХБ-ийн хувьцааны арилжаатай холбоотой бүхий л үйлчилгээг интернет ашиглан авах боломжийг цогцоор нь хүргэж байгаадаа баяртай байна.

Энэхүү систем нэвтэрсэнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн дунд уралдаан зарлаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг манай Golomt Securities Facebook хаягаас авах боломжтой.

ГОЛОМТ СЕКЮРИТИЗ ҮЦК-ИЙН ТУХАЙ


Голомт Секюритиз үнэт цаасны компани нь 2012 оны 5-р сарын 24-ний өдөр Монгол улсын шилдэг банкнуудын томоохон төлөөлөл болох Голомт банкны 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани болон байгуулагдсан бөгөөд брокерийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг хөрөнгө оруулагч, дотоод гадаадын харилцагч, түншүүд, хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа чанарын өндөр төвшинд хүргэн ажиллаж байна.

Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хурд нэмсэн олон алхмуудыг хийсэн бөгөөд Засгийн Газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг анх удаа амжилттай гүйцэтгэсэн, МХБ-ийн арилжаанд онлайн арилжааны программ ашиглан үнэт цаас худалдах, худалдан авах үйлчилгээг нэвтрүүлсэн зэрэг амжилтуудыг дурдаж болно.

Өсөн хөгжиж буй эдийн засгийн нөхцөлд хувийн болон төрийн эзэмшлийн компаниуд, бусад байгууллагуудад хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгоход зуучлах, хэлэлцээр хийхэд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээг мэргэжлийн төвшинд гүйцэтгэж хөрөнгийн зах зээл дээр гарахад зуучлан ажиллаж байна. Түүнчлэн бид иргэд, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг боловсролд хувь нэмэр оруулах үүднээс сургалтуудыг зохион байгуулж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.