Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хөрсний дулааныг ашиглан хүнсний ногоо тариалах боломжтой өвлийн хүлэмж

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Жайка олон улсын байгууллагаас Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Сэргээгдэх эрчим хүч /газрын хөрсний дулаан/ ашиглан бага эрчим хүчээр хүнсний ногоо тариалах технологи дэмжих төсөл”-ийг Монгол Улсад гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн байна.

Дулааны улиралд уг хүлэмжинд 3-4 төрлийн нарийн ногоо тариалдаг.

Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай ч энэ төслийн үр дүнд газрын хөрсний дулааныг ашиглан, эрчим хүчний хэмнэлттэй аргаар өвлийн цагт ч хүнсний ногоо тариалах боломжтойг харуулжээ. Дулааны улиралд уг хүлэмжинд 3-4 төрлийн нарийн ногоо тариалдаг аж. Харин өвлийн улиралд бууцай тариалахад тохиромжтой байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.

Төслийн баг хамт олон өчигдөр ургацаа хурааж хаалтын ажиллагаагаа хийсэн юм. Уг ажиллагаанд Японы Элчин Сайдын яам, Жайка олон улсын байгууллага, Эрчим хүчний яам болон нийслэлийн холбогдох газрын төлөөлөл оролцлоо. Монгол Улсад гурван жилийн турш амжилттай хэрэгжсэн уг төслийг цаашид Эрчим Хүчний Яам хариуцан үйл ажиллагааг үргэлжлүүлэх юм байна.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг