Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

ГРАФИК: Америкийн их сургуулиудад хамгийн их оюутан илгээдэг 10 улс

Н.БОЛОРЧИМЭГ
2016 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 10 жилийн хугацаанд Америкт суралцдаг гадаад оюутнуудын тоо огцом өсч байгаа бөгөөд Олон Улсын Боловсролын Хүрээлэн болон АНУ-ын Боловсрол Соёлын яамнаас гаргасан мэдээллээс харвал тоо хэмжээ нь үргэлжлэн өссөөр байна.

АНУ дахь гадаад оюутны тоо өнгөрсөн жил 7.1 хувиар нэмэгдэж, нийт 1,043,839 болсон нь АНУ-ын нийт оюутнуудын 5.2%-г бүрдүүлж байна.

Гадаад оюутнуудын давалгаа нь АНУ-ын их сургуулиудын хувьд амин чухал бөгөөд ялангуяа улсын сургуулиудын хувьд төсөв бүрдүүлэлт нь гадаад оюутнуудаасаа улам ихээр хамааралтай болж байна.

Графикаас харахад хамгийн их оюутнуудаа Америкт илгээсэн улсаар 1.4 тэрбум хүн амтай Хятад улс тодорч, өнгөрсөн жил 328,547 оюутнаа АНУ руу явуулжээ.

Эх сурвалж: Business Insider