Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ерөнхийлөгч "Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв"-д зочлов

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү төв нь Цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдээс эхлээд дунд болон их, дээд сургуулийн сурагч, оюутнууд, ард иргэдэд газар хөдлөлт, үер, гал түймэр зэрэг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах зөв дадлыг эзэмшүүлж, насан туршийн мэдлэгийг олгох зорилготой юм.

Түүнчлэн жилдээ 750 гаруй мянган иргэнд болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх дадлага сургалт явуулах хүчин чадалтай, олон улсын жишигт нийцсэн Монголын анхны томоохон сургалтын төв гэдгээрээ онцлогтой ажээ. 

“Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв” нь:

  • Гал унтраах сургалт, дадлагын, газар хөдлөлтийн,
  • Өндрөөс аврах үйл ажиллагааны,
  • Утаат орчны дадлагын,
  • Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалт явуулах тусгай тоноглол бүхий танхимуудтай,
  • Үзвэрийн 3D бичил кино театртай юм байна.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг