Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” үзэсгэлэн нээгдлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн нэрт зохиолч, орчуулагч, төр нийгэм, улс төрийн болон соёлын зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Дашдоржийн Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ. 

Тус үзэсгэлэнд Д.Нацагдоржийн олонд танигдсан “Миний нутаг”, “Үзэгдээгүй юм” зэрэг зохиолын гар бичмэл, “Капитал”, “Алтан цох” зохиолын орчуулга, Д.Нацагдоржийн хэрэглэж байсан “Орос-Монгол хэлний нэр томъёоны тайлбар толь”, ховор нандин гэрэл зураг, их зохиолчийг мөнхжүүлсэн 150 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдэн тавигдаж  байна. 

Их хүмүүний өвийг олон нийтэд дэлгэн үзүүлэхэд ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, Архивын Ерөнхий Газар, Монголын Үндэсний номын сан, Монголын Зохиолчдын Эвлэл зэрэг байгууллага, хувь хүмүүс хамтран ажиллажээ.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг