Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэхийг урьж байна

ikon.mn
2016 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн тус тус хоёр гишүүн /нийт 4 гишүүн/ үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлсэн тул тухайн гишүүдийн оронд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэхийг урьж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн нэр дэвшүүлэх эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллага, ажил олгогч, даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн гишүүдийн нэрийг дэвшүүлж, тус Байнгын хороонд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор материалаа ирүүлнэ үү.

Нэр дэвшигч тус бүр дараах материалыг бүрдүүлнэ:

  • Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэгч тухайн байгууллагын албан бичиг, тогтоол, шийдвэр
  • Нэр дэвшигчийн анкет

УЛСЫН ИХ ХУРЛЫН НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ

ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО