Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Авто ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж ЦУВАА явлаа

Г.Номин, iKon.mn
2016 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”-ийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 3 дахь  долоо хоногийн “Ням” гарагт дэлхий даяар зохион байгуулан тэмдэглэн явуулдаг. 

Уг өдрийг анх 1993 онд Английн Вант улсад тэмдэглэсэн ба үүнээс хойш улс орнууд уг арга хэмжээг авто ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирол амсаж суугаа тэдний ар гэр, ойр дотныхонд гашуудал илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх өдөр болгон тэмдэглэж байхаар болжээ.

Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нийт нас барах шалтгааны наймдугаарт эрэмбэлэгдэж байна. Монгол Улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25-д орж байгаа ажээ.

Манай улсад 2010-2016 оны байдлаар 43,176 хүн зам тээврийн осолд өртсөнөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 3,356 хүн амь насаа алдаж, 8,309 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авчээ. 

“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”-ийг тохиолдуулан зам тээврийн осолд холбогдсон эвдрэлтэй автомашинуудыг ачигч авто машинд байршуулан цуваа зохион байгуулсан юм.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг