Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

С вирусийг эмчлэх эмийн үнэд ЭМД-ын сангаас хөнгөлөлт үзүүлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Элэгний С вирусийн тархалт өндөр, эмчилгээ ч үр дүнгээ өгч байгаа учир эмийн үнэд Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.

С вирусийг эмчлэх АНУ-ын “Харвони”, Энэтхэгийн “Ледвир”, “Ледифос”, “Хедсинат-ЛП”, “Вирпас” эм манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээд байна. Эдгээр эм зах зээлд 340-702 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

Энэ оны есдүгээр сарын байдлаар С вирустэй гэх 18-аас дээш насны 4,681 хүн “Харвони” эмийг уусан бөгөөд эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн шинжилгээний хариуг харахад 98.9 хувьд нь вирус тоологдоогүй гэсэн үзүүлэлт гарчээ.