Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Бишрэлт Бьюти: Coach брэндийн үнэртнийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэллээ

ikon.mn
2016 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хамгийн олон брэндийн буюу 25 брэндийн 150 гаруй өөр хоорондоо ялгаатай үнэртнийг албан ёсоор импортлон хэрэглэгчиддээ хүргэдэг Бишрэлт Бьюти өнөөдөр дахин нэг шинэ брэндийн Монгол дахь онцгой эрхтэй түнш болсноо зарлалаа.

Тус брэнд нь бэлэн хувцас цүнхний загвараараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг COACH брэнд юм.

Coach брэндийг COACH INC. эзэмшдэг ба New York хотоос гаралтай, тансаг зэрэглэлийн загварын компани бөгөөд бэлэн хувцас, гоёл чимэглэл, эрчүүд болон эмэгтэйчүүдэд зориулсан гар цүнх, түрийвч, арьсан эдлэл, гутал, цаг, аялалын хэрэглэл, үнэртнээрээ хамгийн алдартай. 2016 оны зун COACH өөрийн нэрийн Coach the Fragrance үнэртнээ 2 хувилбараар танилцуулсан нь Coach Eau de Parfum болон Coach Eau de Toilette юм. Өнөөдрөөс буюу Coach Eau de Toilette Бишрэлт Бьютигийн бүх салбараар худалдаалагдаж эхэлснийг та бүхэнд дуулгахад таатай байна.  

New York хотын тасралтгүй ундрах эрч хүч, хотын хэв маягаас санаа аван бүтээгдсэн уг үнэртэн тэр чигтээ дур булаам, эмэгтэйлэг, оргилуун их хүслийг тээсэн нийтэч хэдий ч өөрийн гэсэн ертөнцтэй, бие даасан эмэгтэйг илэрхийлдэг.

 

ҮНЭР

Үнэртэн бүхэлдээ цэцэгс, жимслэг төрөлд багтахаар олон төрлийн анхилуун нотыг агуулсан гэж хэлж болно.

The Eau de Toilette хувилбарыг үнэртний мастер Nathalie Gracia-Cetto болон Sonia Constant нар зохион бүтээсэн байна.

 

Нотууд лийр, мандарины тос, ягаан бэрсүүт жүржээр эхэлж, гоёмсог цагаан алба сарнай, болгарын сарнай, мэлрэг цэцгээр үргэлжлэн,  цагаан хуш, заар, зандан мод, царс хөвдөөр төгсдөг. Эдгээрийн төгс зохицол таныг санах нэрийн үнэр болж чадна гэдэгт нүүр царай нь болсон модель Chloe Moretz баталж байгаа юм.

Бортогоны хувьд PARFUM хувилбартайгаа адил савлагаатай ч үнэртэн илүү ягаан туяатай болж өгснөөрөө ялгаатай болжээ. Мөн арьсан оруулга бүхий шошго, морин тэрэгтэй лого зэрэг Coach-ийн байнга ашигладаг нэрийн хуудас болсон жижиг оруулгуудыг анзаарахгүй орхиж үл болно.

 

СУРТАЛЧИЛГАА

Steven Meisel зурагчнаар ажиллаж, нүүр царайгаар нь COACH брэндтэй төгс тохирдог жүжигчин Chloë Grace Moretz ажилласан.

Coach брэндийн шинэ үнэртнийг авахыг хүсвэл Бишрэлт Бьютигийн өөрт ойр байрлах салбарыг зориорой.

Бишрэлт Бьютигийн салбарууд:

  • Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхарт Бьюти Галерэй 
  • Улсын их дэлгүүрийн 1 давхарт Бишрэлт Бьюти
  • Emart их дэлгүүрийн 2 давхарт 
  • Централ Тауэрийн 2 давхарт Бишрэлт Бьюти
  • Оргил Шилтгээний 1 давхарт Бишрэлт Бьюти
  • Дархан их дэлгүүрийн 1 давхарт Бишрэлт Бьюти

Дэлгэрэнгүйг 70128977 дугаараас болон https://www.facebook.com/BishreltDepartmentStore/ хуудсаас авах боломжтой.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.