Өсвөр насны хүүхдийн зан байдал хийгээд аливаад хандах хандлага мөн гадаад байдал стиль имиджийн өөрчлөлтүүд тэдгээрийн эцэг эхчүүдэд хүчтэй цохилт байдаг. Хүүхэд нь тас хараар хувцаслаад л, гинж хүнд хүнд аксессор сонгоод л охид нүүрээ будаад л, зарим эцэг эхчүүд тэсвэрлэж чадахгүй хаах боох таслан зогсоох гэж оролдоно.
Эцэг эхчүүдийн хувьд хамгийн том эндүүрэл алдаа бол өөрийн хүүхэд нас шигээ бодож хүүхэддээ хандах нэг талдаа буруу. Мөн өөрсдийн өндөрлөгөөс хандаж зөвхөн бурууг хүлээлгэж хүүхдэдээ ярилцах өөрийгөө ойлгуулах боломж өгдөггүй, түүний сонирхол, мэдрэмж, ертөнцийг нь ойлгохыг хичээхгүй байх нь хүүхдээсээ улам ангид хөндий нэгэн болгодог байна.
Урьдчилан сэргийлэлт бол эцэг эх хүүхдийн хоорондын харилцаа нээлттэй байх их чухал. Хүүхдээсээ зарим нэг сэдвийг бүү нуу, нуухыг бүү хичээ.
Бэлгийн боловсрол, хайр, нандин харилцаа, үеэрхэл нөхөрлөл, нийгмийн өөрчлөлт буруу ташаа зүйлс энэ бүхнийг бурууг нь мэдэж байж хүүхэд тань зөв сонголтыг хийнэ шүү дээ.
Та хүүхэдтэйгээ эн зэрэгцэх түвшинд ойлголцож түүнийг ямархуу хүн болохыг танин мэдээрэй.
Эх сурвалж: Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл