Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг хааж, хөдөлгөөнийг зогсоолоо

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүслээ. Тиймээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны арванэгдүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагаас арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл Улсын хэмжээний авто замыг хаах тушаалыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат гаргалаа. 

Мөн түр хаасан авто замуудыг яаралтай цэвэрлэж, автотээврийн хэрэгслийг аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэх арга хэмжээг авахыг зам хариуцагч Автозамын засвар арчлалтын компаниудад, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т даалгажээ.

 

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв