Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: НМХГ-ын шинээр нээгдсэн сургалтын төв

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь Төрийн захиргаа удирдлагын газар, чиглэлийн 7 хэлтэс, Төв лаборатори, 8 дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, Багахангай дүүрэг дэх мэргэжлийн хяналтын тасагтай, нийтдээ 515 албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

2016 онд НМХГ 3,842 обьектод хяналт шалгалт 2,213 обььоктод төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн эрсдлийн үнэлгээ хийж, үйл ажиллагаанд хяналт тавьжээ.

Мэргэжлийи хяналтын байгууллага нь хяналт шалгалт хийхийн зэрэгцээ иргэд аж ахуйн нэгжид зөвлөдөг, тусладаг сэрэмжлүүлдэг, зөв дадалд сургах сургалт явуулах чухап үүрэгтэй.

Тиймээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэл, аюулгүй байдлыг хангах, хууль сахин мөрдөлтийг сайжруулахад зөвлөн туслах зорилготой "Сургалтын төв" байгууллаа.

Ингэснээр мэргэжлийн хяналтын байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сургалт хөгжлийн орчин нөхцлийг бүрдүүлэх, удирдах ажилтан улсын байцаагчдын мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, сургалтын тасралтгүй үйл ажиллагааг хангах давхар ач холбогдолтой юм.

Сургалтын төвд:

  • Хүний нөөцийн хөтөлбөрийн хүрээнд удирдах ажилтан, улсын байцаагчдыг гадаад дотоодын сургалтанд хамруулж, богино дунд хугацааны сургалтыг зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөн туслах гэрчилгээтэй сургалт зохион байгуулж харилцан туршлага солилцуулах, сайн туршлагыг олон нийтэд сурталчилах
  • Аж ахуйн нэгж иргэд улсын байцаагчдыг хяналтын чиглэл бүрээр цахим, видео гарын авлага, ном эмхэтгэл, зөвлөмжөөр хангах
  • Төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага төсөл хөтөлбөрүүдтэй хамтарсан сургалтын үйл ажиллагаа өргөжүүлэх зэрэг сургалтын үйл ажиллагаа тасралтгүй явагдах юм байна.

Фото:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг