Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

А.Баярцэцэг "Дэлхийн мисс"-д оролцохоор Вашингтоныг зорих гэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

"Miss World 2016" Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотноо 11 сарын 26-наас 12 сарын 18-ны хооронд болох гэж байна.

Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Баярцэцэг шалгаран титмээ шилжүүлэн аваад байгаа билээ. 

Тэрбээр “Эх дэлхийн мисс - 2015” шилдэг 16-д шалгарч байсан. Тухайн тэмцээний үеэр Монголоо сурталчилсан танилцуулга видео нь 225,000 гаруй хүнд хүрч тэмцээний түүхэнд байгаагүй их хандалтыг үзүүлсэн юм. Мөн Нэтфелксийн Марко Поло цувралд туслах дүрд тоглосон амжилттай. 

А.Баярцэцэг өөрийн багийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ нь Монгол Улсын хувьд миссийн тэмцээнд мэргэжлийн  баг бүрдүүлэн ажиллаж байгаа анхны тохиолдол юм.

"Miss World 2016" нь нийт 10 төрлийн шалгуур үзүүлэлтүүдээр оноо өгч шилдэг хорин тав, шилдэг арвыг шалгаруулдаг. Үүнээс танилцуулга видео, Мултьмедиа болон авъяас төрлүүд нь хамгийн өндөр оноотой байдаг. 

Тус тэмцээнд хамгийн эртний, хамгийн олон улс орны төлөөлөгчид оролцдог бөгөөд энэ жил  дэлхийн 140 орны иргэдэд Монгол орноо сурталчилан таниулах боломжтой.

Танилцуулга: /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/