Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

АСУУЛГА: Тост, Тосонбумбын нурууны газар нутгийн хилийн заагийг хэзээ тогтоох вэ?

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавилаа.

Тэрбээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын нуруу орчмын газар нутгийн хилийн заагийг тогтоох ажлын явц болон түүний орчимд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэхээр хийсэн ажлын талаар бичгээр ирүүлэхийг хүсчээ.

АСУУЛГА /Бүрэн эхээрээ/

 

УИХ-ын чуулганы 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууг улсын ТУСГАЙ хамгаалалтад авсан.

Чуулганаар батлагдсан тогтоолын төсөлд байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авч буй газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Засгийн газарт даалгасан билээ.