Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Шангри-Ла Моллд шоппинг хийгээд Сингапур руу хосоороо аялаарай

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 9
Сурталчилгаа

Та шоппинг хийх дуртай юу?

Тэгвэл энэ удаад шоппинг хийнгээ сугалаанд хамрагдаж Сингапурын 5 одот Шангри-Ла зочид буудалд хосоороо амрана гэвэл ямар сонсогдож байна?

Shopping Paradise Шангри-Ла Моллд зочилсноор та ISAIA, Gerard Darel, Guliana Teso, Gobi, Goyo, Trippen, Baldinini зэрэг дэлхийд алдартай чанартай брэндүүдээс  гадуур хувцас, гутлаа, Dyrberg Kern, Style Avenue, Bloom, Boccodamo, Misis зэрэг гоёл чимэглэлийн брэндүүдээс шинэ жилийн гоёлоо, Yves Rocher, Tony Moly,  Lhamour, Гоо, Hankook Cosmetics зэрэг брэндүүдээс өвлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ тус тус худалдан авах боломжтой.

 

Таны гэр бүлийн гишүүн бүрт зориулсан мэт бусад олон брэнд дэлгүүрүүд, хамтдаа цагийг өнгөрөөх кино театр, тоглоомын газар, хүүхдийн музей болон хамгийн амттай бүгдийг нэг дороос авах хоол, үйлчилгээны газрууд, кофе шоп, амттаны мухлагууд таныг хүлээж байна. Шангри-Ла Молл танд хамгийн хэрэгтэй банк, эмнэлэг, үүрэн холбооны операторын үйлчилгээг  мөн нэг дор санал болгож буйг танилцуулахад татай байна.

 

Shopping Paradise Шангри-Ла Молл шинэ жилийн баярыг угтан хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ 60,000 төгрөгийн худалдан авалт бүрдээ оролцох боломжтой сугалаат худалдаагаар бэлэг барьж байна. Супер шагналын эзэн Сингапур улс руу хосоороо аялан таван одтой Шангри-Ла Зочид буудалд  амрах эрхийн эзэн болно.Мөн Шангри-Ла Худалдааны төвөөс 1 сая төгрөг  хүртэлх худалдан авалт хийх эрхийн бичгүүд болон брэнд дэлгүүрүүдийн эрхийн бичиг, ваучер, бэлгийн картууд таныг хүлээж байна.

 

Сугалаат худалдаа 2016 оны 11-р сарын 12-оос 12-р сарын 9-ийг дуустал үргэлжлэх бөгөөд сугалааны азтаныг 2016 оны 12-р сарын 10-ны өдөр 15:00 цагаас Шангри-Ла Молл дээр шууд тодруулах бөгөөд СУПЕР шагналын тохирлыг бөмбөлөгийн машин ашиглан санамсаргүй байдлаар тодруулна. СУПЕР шагналыг ЗӨВХӨН ирсэн хүмүүс дундаас тодруулах тул хэрэглэгч, үйлчлүүлэгч нь сугалааны тасалбар болон иргэний үнэмлэхтэйгээ хүрэлцэн ирнэ үү.

Та зүгээр ч нэг худалдан авалт хийлгүйгээр  дэлхийн аяллын төв цэгүүдийн нэг болсон Сингапур улс руу хийх аяллыг өөрийн болгоорой.

Танд амжилт хүсье!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.