Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 150 гаруй Монголчууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 11 сарын 9
iKon.MN
 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ид дундаа үргэлжилж байгаа цаг үед Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас өнөөдөр “US Presidential Election Watch 2016” арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцтай танилцуулах зорилготой бөгөөд улс төрч, бизнесийнхэн, оюутнууд, хэвлэл мэдээллийнхэн, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэд гээд 150 гаруй хүн оролцлоо.

Энэ үеэр албан бус санал хураалт явуулсан юм. Мөн Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны олон нийтийн үйл ажиллагаа, виз мэдүүлэх үе шатуудын талаар хүрэлцэн ирсэн зочдод мэдээлэл өглөө.

 

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Женифер Зимдал Галт үйл ажиллагааг нээж “АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулийн үйл явцыг ажиглах энэхүү арга хэмжээнд та бүхнийг тавтай морилохыг урьж байна. Бидний ажил мэргэжил өөр боловч ардчиллын үйл явцад санаа тавьж, гүнээ хүндэтгэж байдаг маань бид бүхнийг нэгтгэдэг билээ.

Энэхүү хамтын үнэт зүйл нэгдмэл ойлголт нь АНУ-д Бүгд найрамдахчууд эсвэл Ардчилсан нам засаг барьж байх үед ч Монголд Ардчилсан нам, Монгол Ардын Нам, эвслийн засгийн газар байх үед ч бид дипломат харилцаагаа хадгалсаар ирэхэд тусалсан юм.

Арга хэмжээгээ нээж байх үед АНУ-ын зүүн эрэг дагуух Нью-Йорк, Пенсильваня, Виржиния, Хойд Кэролайна, Флорида зэрэг мужуудад санал хураал дуусч байгаа. Үд хүртэл бид АНУ-ын төв болон баруун хэсгүүдийн санал хураалтын явцыг ажиглах болно” хэмээв.

Сонгуулийн үйл явцыг ажиглахаар ирсэн зочид АНУ-д сонгууль хэрхэн явагддаг талаар нарийн мэдээлэл авахын зэрэгцээ, хэлэлцүүлэгт оролцож, live жиргээнд нэгдэж, телевизийн шууд нэвтрүүлгийг үзэж, хоёр нэр дэвшигчтэй зургаа татуулах боломжтой байв.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай:

АНУ-д иргэд нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн төлөө шууд саналаа өгдөггүй. Харин үүний оронд Сонгогчдын төлөөлөл гэсэн тогтолцоог ашигладаг. Энэ тогтолцоо нь сонгогчид нэр дэвшигчдийн төлөө дараа нь  саналаа өгөх сонгогчдод саналаа өгдөг бөгөөд Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлд заасан систем юм.

Муж улс бүр нь Конгресст суух өөрийн төлөөллийн тоотой тэнцүү тооны сонгогчидтой байх эрхтэй. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүн нь заавал АНУ-ын уугуул иргэн, 35 нас хүрсэн, АНУ-д 14 жил оршин суусан байх ёстой.

Энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй Ардчилсан намын Хиллари Клинтон, Бүгд Найрамдах намын Дональд Трамп нарын дунд хүчтэй өрсөлдөөн болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд хамгийн багадаа 270 мандат авах шаардлагатай.

ФОТО /Гэрэл зургийг MPA.mn/:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг