Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн шилдэг бизнесийн тоймуудыг дэргэдээсээ...

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 9
Сурталчилгаа

United Business Review сэтгүүл нь Harvard Business Review, MIT Sloan Management Review, MIT Technology Review, Wharton magazine, Standord Social Innovation Review зэрэг дэлхийд тэргүүлэгч бизнес менежмент, технологийн сургуулиудын эрхлэн гаргадаг сэтгүүлүүдийн нийтлэл, судалгаа, кейсийг нэг дороос албан ёсны эрхтэй монгол хэл дээр хэвлэмэл болон онлайн хувилбаруудыг уншигчиддаа хүргэж байна.


 

Эдгээр сургуулиудын сэтгүүлүүд нь бусад бизнес менежментийн сэтгүүлүүдтэй харьцуулахад цэвэр онол практик болон дагнасан бодит судалгаанд мөн шилдэг профессор, зөвлөхүүдийн ажил дээр суурилдагаараа давуу талтай.

Энэ удаа Харвард Бизнес Ривью сэтгүүлийн 2016 оны 9 сарын дугаарын 46-54 хуудсанд нийтдэгдсэн Эрик Альмквист, Жон Синёор, Николс Блоч /Менежментийн топ зөвлөх компани болох  “Bain and Company”-н Хэрэглэгчийн Стратеги & Маркетингийн үйл ажиллагаа, Глобал Хэрэглэгчийн Судалгааны ахлах, болон партнерууд/ нарын хамтарсан Борлуулалт & Маркетингын талаарх “Үнэ цэнийг бүрдүүлэгч хэсгүүд” судалгааг манай сэтгүүлийн 9 сарын дугаараас унших боломжтой.

 

Хэрэглэгчийн яг юу хүсэж байгааг тодорхойлж бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх нь

Гэхдээ хэрэглэгчийн юуг илүү үнэлэж байгааг тогтоох маш хэцүү, сэтгэл зүйн хувьд маш төвөгтэй.

Үйл ажиллагааны (цаг хугацаа хэмнэх, зардлыг багасгах) эсвэл сэтгэл санааны (тавгүй байдлыг бууруулах, үйлчилгээгээр хангах) хувьд илүү өндөр үнэлгээ авахын тулд удирдлагын баг үнэ цэнийг удирдах эсвэл арга замуудыг бодож олох тал дээр хэрхэн арга хэмжээ авах вэ? 

Нийтлэлийг товчилбол

СОРИЛТ

ХАРИУЛТ

БОЛОМЖ

Хэрэглэгчдийн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээнд өгч байгаа үнэлгээг тодорхойлох хүнд байдаг. Ихэвчлэн айдас түгшүүрийг бууруулах гэх мэт сэтгэл зүйн чанарууд нь цаг хугацаа хэмнэх гэх мэт үйл ажиллагааны бүрдүүлэгч хэсгүүдийн хувьд чухал байдаг.

Зохиогчид үйл ажиллагааны, сэтгэл санааны, амьдралыг өөрчлөх, нийгэмд нөлөөлөх гэсэн дөрвөн хэрэгцээнд нийцсэн 30 “үнэ цэнийг бүрдүүлэгч хэсэг”-ийг тодорхойлсон байгаа бөгөөд оновчтой хослуулсан тохиолдолд хэрэглэгчдийн үнэнч байдал болон орлогын өсөлт нэмэгддэг.

Компанийн удирдлагууд үнэ цэнийг бүрдүүлэгч хэсгүүдийг өсөлтийг эрчимжүүлж, ашиг авчрах чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд амжилттай хэрэгждэг. Компаниуд дараахь гурван хүрээлэлд үнэ цэнийг нэмэгдүүлэх журам гаргах хэрэгтэй: шинэ бүтээгдэхүүн боловсруулах, үнэ тогтоох, хэрэглэгчийн сегментаци

Нийтлэлийн дэлгэрэнгүйг United Business Review сэтгүүлийн 9 сарын дугаараас  уншаарай.

Харин манай сэтгүүлийн 10 сарын дугаараас Харвард Бизнес Ривью сэтгүүлийн 10 сарын дугаарын 36-43 хуудсанд нийтлэгдсэн

Даниел Канмен /Принстон Их Сургуулийн Eugene Higgins-н сэтгэл судлалын профессор. Тэрээр 2002 онд Эдийн Засгийн Шинжлэх Ухааны төрөлд “сэтгэхүйн өрөөсгөл хандлага” гэсэн эрдмийн ажлаараа Нобелийн шагнал хүртэж байсан./

Эндрью М. Розенфилд /TGG группын удирдах партнер./ Линнеа Ганди  болон Том Блэсер  /TGG группын гйүцэтгэх захиралууд юм./  нарын тогтвортой бус шийдвэр гаргалтын талаарх “Шуугиан” нийтлэлтийг унших боломжтой.

 

Шуугиан нь ихэвчлэн анзаарагддаггүй: Амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудад ч үүнийг сайтар ойлгоогүйгээс болж ихээхэн хэмжээний мөнгө алдах тохиолдол гардаг.

Хэр их хэмжээний гэж?

Үүнийг тооцоолохын тулд бид өөрсдийн судалгаагаа явуулсан нэг албан байгууллагын удирдлагуудад дараах асуултуудыг тавьсан:

Нийтлэлийг товчилбол

АСУУДАЛ

ЭХЛЭХ ЦЭГ

ШИЙДЭЛ

Маш олон байгууллагууд өөрсдийн мэргэжлийн ажилтнуудаасаа тууштай байхыг шаарддаг. Гэхдээ хүмүүсийн үнэлгээнд ихэвчлэн цаг агаар, өмнөх тохиолдол гэх мэт хамааралгүй хүчин зүйлс нөлөөлдөг. Хамгийн чухал нь шийдвэрүүд нь ихэвчлэн ажилтнаас ажилтанд өөр өөр байдаг. Үнэлгээний магадлалын өөрчлөлтийг шуугиан гэж нэрлэдэг бөгөөд компаниудын хувьд маш өндөр зардалтай байдаг.

Менежерүүд нийтлэг тохиолдлуудыг тухайн аж ахуй нэгжийн гишүүд бие даан үнэлэх шуугианы хөндлөнгийн хяналтыг хийх хэрэгтэй. Шийдвэрүүдийн ялгааг ялгааны түвшин нь чимээ шуугианы хэмжүүр юм. Ихэвчлэн удирдлагуудын урьдчилан таамагласнаас хэт өндөр байх болно.

Шуугианы хэцүү асуудлыг шийдэх хамгийн шийдэмгий шийдэл нь алгоритмтай хүний үнэлгээг солих явдал юм. Алгоритмуудыг зохиох тийм ч хэцүү биш, гэхдээ ихэвчлэн холыг харсан эсвэл үйл ажиллагааны хувьд биелдэггүй. Иймэрхүү тохиолдолд компаниуд мэргэжилтнүүдийг тууштай байлгахад нь нөлөөлөх журмыг гаргах хэрэгтэй.

 

Нийтлэлийн дэлгэрэнгүйг United Business Review сэтгүүлийн 10 сарын дугаараас, Мөн сэтгүүлийн 11 сарын дугаараас Харвард Бизнес Ривью-с эрхлэн бэлтгэдэг “Дэлхийн хамгийн өндөр гүйцэтгэлтэй 100 CEO’s” болон MIT Technology Review сэтгүүлийн “35 нас хүртэлх 35 инноваторууд”-н гайхалтай шинэ санаа, нээлт болон бүтээлүүдийн жагсаалтуудыг тус тус уншаарай.

 

Сэтгүүлийн онлайн хувилбарт нэвтэрч бүртгүүлээд хэвлэмэл сэтгүүлд нийтлэгдээгүй Харвард Бизнес Ривью сэтгүүлийн шинэ илүү олон нийтлэлийг унших боломжтой.

 

Дэлхийн шилдэг бизнесийн тоймуудыг дэргэдээсээ...

http://www.ubrg.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.