Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ЗГ-аас Д.Сумъяад 60 сая, хүрэл медаль авсан тамирчдад 30 сая төгрөг өглөө

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Бразилийн Риоде Жанейро хотноо болсон Зуны олимпийн 31-р наадмаас медаль авсан тамирчдад Засгийн газраас өнөөдөр мөнгөн шагнал олголоо.

  1. Жүдо бөхийн төрөлд Мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяад 60 сая, дасгалжуулагч Д.Эрдэнэт-Одод 30 сая төгрөг,
  2. Боксийн төрөлд Хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайд 30 сая, дасгалжуулагч Д.Батсүрэнд 15 сая төгрөг,
  3. Паралимпээс паурлифтингийн төрөлд Хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээд 30 сая, дасгалжуулагч Б.Нарантуяад 15 сая төгрөг,
  4. Паралимпээс жүдо бөхийн төрөлд Хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүүд 30 сая, дасгалжуулагч Ш.Энхсайханд 15 сая төгрөгийг олголоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Бразилийн олимпийн наадамд улсынхаа нэрийг гаргаж, олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Спорт бол Монгол Улсыг дэлхийд сурталчлах гол салбар. Үүний төлөө хөлс хүчээ урсгаж байгаа тамирчдадаа талархлаа” гэв.

Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар гардууллаа.

Олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчин 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 сая төгрөг авна. Дасгалжуулагч нь энэхүү мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх мөнгөн шагнал авахаар Засгийн газрын тогтоолд заажээ.

Засгийн газрын мөнгөн шагнал гардсаных нь дараа Олимпийн мөнгөн медальт Б.Сумъяагийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрбээр “Төр засгаас биднийг урамшлуулж байгаа шагналнууд маш их урам, зориг өгдөг. Өнөөдөр Засгийн газрын шагналаа авлаа. Маш их баяртай байна. 

Төр засаг болон нийт ард түмэндээ маш их баярлалаа. Улам илүү их хичээж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ. Одоогоор Токиогийн их дуулгад оролцохоор бэлтгэлдээ орчихсон байгаа" гэлээ. 

Харин Олимпийн хүрэл медальт Д.ОтгондалайТамирчин хүнд санхүүгийн болоод сэтгэл санааны дэмжлэг маш хэрэгтэй байдаг. 
Монгол Улс маань, төр засаг маань спорт руу их анхаарч байгаад талархаж байна. Энэ мөнгөн урамшуулал бидний амьдралд маш их хэрэг болно. Амжилтанд маань ч их нөлөөлнө. 

Тусалж дэмждэг компаниуд, ХХЕГ, боксын үе үеийн дасгалжуулагч нартаа баярлалаа гэж хэлмээр байна" гэсэн юм.  

Олимп, Паралимпээс медаль авсан тамирчдад ЗГ-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг