Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа. Энэ өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон УИХ-аас хуульчилсан бөгөөд бүх нийтээрээ амарна. 

Түүнчлэн бүх нийтийн амралтын өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай.

Иймээс аравдугаар сарын 31-н буюу энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин маргаашаас энгийн горимоороо явна.

Жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж Замын Цагдаагийн Газраас зөвлөлөө.