Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад ресэпшний нэг ажлын байранд 10,000 хүн өрсөлджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрч буй долоо хоногт Хятадад зарлагдсан зочин угтагчийн (ресэпшн) нэг ажлын байранд 10,000 хүн өрсөлдсөн сонин тохиолдол болжээ.

10,000 хүний зөвхөн азтай нэг нь Хятадын Ардчилсан Лиг намын байранд ажиллах юм. Хятад улс нь хэдийгээр нэг нам дангаар засагладаг системтэй ч “нэг намын” гэсэн нэрнээс салахын тулд найман жижиг улс төрийн намыг ёс төдий байлгадаг ажээ.

Ажлын байрны шаардлага нь зочныг угтах, уулзалт зохион байгуулах, бэлдэх зэрэг энгийн үүрэгтэй. Хятад даяар 1.4 сая хүн төрийн ямар нэг албанд ажиллахаар энэ жил өрсөлдөж байгаа бол Хятадын Ардчилсан Лиг намын уг ажлын байранд хамгийн олон хүн бүртгүүлсэн байна. Бүртгэл өнгөрсөн Даваа гарагт дуусахад горилогчийн тоо 10,000 хүрсэн байжээ.

Тус ажлын байр ингэж их олон хүнийг татах болсон шалтгаан нь нэгд, хөнгөн, хялбар, хоёрт, нэр нөлөө бүхий албан тушаалтнуудтай харьцах боломж гэж харж байгаа бололтой.

Хятадын Ардчилсан Лиг намын хайж байгаа хүн доод тал нь бакалаврын зэрэгтэй, хоёр жилийн ажлын туршлагатай, коммунист намын гишүүн бус байх ёстой гэнэ. Харамсалтай нь 10,000 хүнээс ердөө 5-ыг сонгож ярилцлаганд оруулах ба хамгийн их эерэг сэтгэгдэл төрүүлсэн нэгнийг ажилд авах юм.

Хэдийгээр Ши Жиньпин дарга хангамжийг нь танаж, сахилга бат шаардах зэргээр төрийн албанд ажиллагсдыг “чангалах” болсон ч залуус ийнхүү төрд ажиллахаар зүтгэх болжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post