Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийг зорих иргэд "ТҮЦ МАШИН"-аас тасалбараа авдаг болно

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төмөр зам, орон нутгийн автобус, орон нутгийн онгоц зэрэг тээврийн үйлчилгээнд тасалбар түгээх нэгдсэн систем бүхий ТҮЦ машин нэвтрүүлэхээр болсон тухай Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлэл хийлээ.

Энэхүү тасалбар түгээх автомат нэгдсэн системийг нэвтрүүлснээр хэрэглэгчид суудлын хуваарь, зорчих өдөр, цаг гэх мэт бүхий л мэдээллийг оруулан тасалбараа худалдан авах боломжтой болох юм.

Ингэснээр хэрэглэгчиддээ ачаалалгүй, түргэн шуурхай, орчин үеийн, шинэлэг техник технологи бүхий боловсронгуй үйлчилгээг хүргэхээс гадна билетийн кассын ачааллыг бууруулах, хүний нөөцийн зардлыг хэмнэх ач холбогдолтой юм.  Мөн тус төхөөрөмж нь,

  • Иргэний үнэмлэх
  • Банкны карт
  • Бар код
  • Хурууны хээ
  • U-Money карт зэрэг бүх төрлийн уншигчтай, олон улсын стандартын гурван төрлийн билетийн хэвлэгчтэй аж.

Энэ талаар “Метатек” компанийн захирал Ц.ЭрдэнэбатНийтдээ дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босч байна. Өмнөх ТҮЦ машины хувилбарыг бодвол олон төрлийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадал бүхий машин юм. Эхний ээлжинд хоёр талын вокзал дээр байршуулна. Дараагийн ээлжинд хүн олноор явах Нарантуул захИх дэлгүүр гэх мэт олны хөлийн газар байршуулахаар төлөвлөсөн байгаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн төхөөрөмжинд пластик хэвлэгчийг оруулж өгсөн. Цаашлаад жолооны үнэмлэхийг хэвлэж авах боломжийг бүрдүүлэх үүднээс пластик хэвлэгчийг оруулсан байгаа. Хэрвээ холбогдох байгууллагуудын шийдвэр гарвал жолооны үнэмлэхийг энэхүү машинаар хэвлэж өгөх бүрэн боломжтой гэсэн үг" гэв.

Тасалбар түгээх машиныг үйлчилгээнд нэвтрүүлэхэд төрөөс ямар нэгэн хөрөнгө шаардаагүй бөгөөд хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн уг машинаар дамжуулан цаашид зам тээврийн салбараас гаргаж байгаа төрөл бүрийн лавлагааны хуудсыг авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Энэ тухай Авто Тээврийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын Дарга С.Батболд “Зам тээврийн салбарт тээврийн нэгдсэн системийг хөгжүүлэх, тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Зорилгынхоо хүрээнд бид эхний ээлжинд улс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний тасалбарыг автомат машинаар борлуулах туршилтын ажлыг эхлүүлж байна. Энэхүү туршилтын ажил 2017 он хүртэл хийгэж, боломжтой гэж үзвэл 2017 оны нэгдүгээр улирлаас эхлэн нийтийн хүртээл болгон ашиглана.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ нь цаашлаад ганц улс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд бус дотоодын нислэг төмөр замын тасалбарыг борлуулах боломжтой.

Мөн зам тээврийн салбараас гаргаж байгаа олон лавлагаануудыг энэхүү машинаас авах боломжийг бүрдүүлэхээр "Метатек" компанитай туршилтын ажлыг эхлүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар улс хот хоорондын үйлчилгээнд 160 гаруй хүн тасалбар түгээн ажиллаж байгаа. 

Гараар тасалбар түгээхийг зогсоосноор тасалбар түгээж байгаа ажилчид тээвэр зохицуулалтын хяналт тавих ажилд шилжих боломжтой. Тийм учраас ямар нэг ажлын байрны асуудал гарахгүй юм” хэмээн тайлбарлалаа.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг