Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх Даваа гарагт дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ирэх Даваа гарагт Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа. Энэ өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон УИХ-аас хуульчилсан бөгөөд бүх нийтээрээ амарна. 

Түүнчлэн бүх нийтийн амралтын өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай.

Иймээс аравдугаар сарын 31-н буюу Даваа гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин Мягмар гарагаас энгийн горимоороо явна.