Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Амаржсан эхнэрээ халамжлаарай...

ikon.mn
2016 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хүн ам сүүлийн гурван жилд эрчимтэйгээр өсч, төрөлт нэмэгдэж байна. Төрөхөө хүлээж буй эхчүүдэд төрөхийн өмнө эмчилгээ, үйлчилгээ хийлгэх боломж хомс бөгөөд үйлчилгээгээ хүргэх гэж эрүүл мэндийн нэгдлүүд хэрэндээ л хичээж байна. Энэ бүхэн сунжиралдаж байсаар эх ч амаржиж, шинэхэн иргэнээ хүлээн авч хүндрэл элдэв асуудалгүй бол маргааш нь эмнэлэгээсээ хам хум гарч одно. Тэгээд хүүхдээ гэртээ харж нийгмээс тусгаарлагдаж ажил, найз нөхдөө мартаж үүнийгээ дагаад царай зүс нь ч гундаж, сэтгэл сэвтэнэ. Энэ бол “Төрсний дараах сэтгэл гутрал” юм. Төрсний дараах сэтгэл гутрал гээд байгаа боловч энэ бол жирэмсэний 10 сар үүссэн сэтгэл хямрал бөгөөд аливаагаас мэдэрсэн сөрөг таагүй мэдрэмжийн бөөгнөрөл гэж ч хэлж болох юм.

Төрсний дараах сэтгэл гутралтай хэрхэн тэмцэх вэ?

Амаржсан эх хүүхдээ харахын сацуу гэрийн ажилд дарагддаг энэ үед нөхөр ажилд нь туслах ба хүүхдийн авах төрсний дараах эхний саруудад хүйтэн ус, мах, хоол хийх, хувцас угаах зэрэг ажлаас эхнэрээ чөлөөлөх хэрэгтэй ба эхнэр тань зөвхөн хүүхдээ харахад л хангалттай юм. Хэт их ажилласнаас болж ядрахын сацуу гутрах сэтгэл дундуур байдал ноёлож болох юм.

Түүнчлэн амаржсан эхэд долоо хоногийн ядаж нэг өдрийг бүтэн өөрт нь зориулахад чиглэх хэрэгтэй. Энэ өдрийг гадуур гарч гоо сайхандаа анхаарах эсвэл уулзаагүй удсан найзуудтайгаа уулзах, шинэ сургалт, үзвэр үйлчилгээ үзэх гэх мэт зүйлд зориулах хэрэгтэй юм. Гадуур гарсанаар сэтгэл гутрал гэрт байхаас илүү 10-15 хувь буурах ба илүү өөдрөг болдог байна.

Жирэмсэн эхэд төрсний дараах эхний саруудад нөхөр нь хэлж болохгүй зүйлс...

Жингийн талаархи асуудал болон зан чанарын өөрчлөлт харьцуулсан зүйлс хэлэхгүй байх. Амаржсан эх энэ үеүүдэд дааврын өөрчлөлтөөс болоод маш эмзэг болсон байдаг бөгөөд нөхөр нь сайн дэмжих, туслагч, өөрт нь эвгүй санагдаж эмзэг байлгаад байгаа зүйлүүдтэй тэмцэхэд нь туслах хэрэгтэй.

Амаржсан эхэд хэт гурилан бүтээгдэхүүн идэхээс илүү амин дэмээр баялаг содон хүнснүүдийг сонгож хэрэглэвэл илүү зохино. Учир нь хүүхэд төрүүлсэнээр эмэгтэй хүн маш их эрдэс бодисийг алддаг байна.

Төрсний дараах сэтгэл гутрал хэмжээнээс хэтэрч хүндрэх нь маш аюултай сэтгэцийн эмгэгийг үүсгэж болох юм. Тийм учир амаржсан эхийг маш сайн халамжлах нь зөв юм.


Эх сурвалж: Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл