Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Vodafone $5.6 саяын торгууль хүлээж телеком компаниудын дээд амжилтыг тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Британий харилцаа холбооны компаниудын түүхэнд хамгийн өндөр торгуулийг Vodafone компани хүлээхээр болжээ. Тэднийг үйлчилгээ тасалдуулсан, төлбөрийг буруу тооцоолсон, хэрэглэгчийн гомдлыг шийдээгүй гэсэн шалтгаанаар $5.6 саяар (4.6 сая паунд) торгох болсноо Британий зохицуулагч байгууллага Ofcom зарлажээ.

Vodafone-ий 10,452 урьдчилсан төлбөрт хэрэглэгч дансаа цэнэглэх үеэр систем нь цэнэглэсэн нэгж болон хугацааг хүлээж авалгүй алдаа гаргасан юм байна. Уг асуудлаас болоод хэрэглэгчид нийтдээ 150,000 паундын нэгж болон 17 сарын үйлчилгээний хугацаагаа алджээ.

Үүгээр зогсохгүй Vodafone дээрх хэрэглэгчдийн гомдлыг барагдуулалгүй удаасанд буруутгагдсан байна.

Vodafone компани сүүлд хэрэглэгчдээсээ уучлал гуйж, алдааг системийн доголдлоос үүдэлтэй байсан гэж тайлбарлажээ.

Британид 20 сая хэрэглэгчтэй Vodafone компани нь 10,000 хэрэглэгчид ноогдох гомдлын тоогоороо бусад операторуудыг тэргүүлдэг болохыг Ofcom мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Telegraph