Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд “Сатан 2” цөмийн пуужингийн зургийг анх удаа үзүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Оросууд халуун цөмийн цэнэгт хошуутай тив хоорондын баллистик пуужин болох РС-28 Сарматын зургийг анх удаа олон нийтэд ил болгожээ.

2018 онд бэлэн болох Сарматын төсөл дээр Макеевын Пуужин Зохион Бүтээх Товчоо ажиллаж байгаа юм. Тэд анх удаа зургийг нь өөрийн сайтад байршуулжээ.

Уг зэвсгээр Францын нутаг дэвсгэрийн хэмжээтэй тэнцүү талбайг газрын хөрснөөс бүрэн арчиж чадах гэнэ.

Сармат нь 1970-аад оны үед бүтээгдсэн РС-36М загварын пуужинг орлохоор болж байна. Уг пуужинг НАТО “Сатан” хэмээн нэрлэдэг байсан бол шинийг нь “Сатан 2” гэх болжээ.

Оросын батлан хамгаалах яам 2010 онд бүтээх тушаал өгч, 2012-2013 онд загварыг нь боловсруулсан тухай тус товчооны сайтад өгүүлсэн байна. Зохион бүтээгчээр нь В.Дектар, Я.Каверин нар ажиллажээ.

100 тонн жинтэй Сармат нь 10 тонн хүртэл ачаа тээвэрлэх чадалтай. Энэ нь 10 хүртэл тооны хүнд цэнэгт хошуу, эсвэл 16 хүртэл тооны хөнгөн цэнэгт хошуу тээвэрлэх боломжтой гэсэн үг. Мөн цэнэгт хошуунаас гадна дайсны пуужингаас хамгаалах системийг төөрөгдүүлэх урхийг хамтад нь ачаалж болох гэнэ.

2018 онд бэлэн болох энэхүү зэвсгээр 2020 он гэхэд өмнөх РС-36М төрлийн пуужингуудыг бүхэлд нь сольж дуусахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Russia Today