Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Содномпилжээд хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Рио 2016” зуны паралимпийн пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн билээ.

Түүний энэхүү амжилтыг мялааж, цаашид улам өндөр амжилтыг гаргахын хүсэн ерөөн “Энсада холдинг” ХХК-ийн хамт олон “Алтай” хотхонд байрлалтай хоёр өрөө байр бэлэглэн, өнөөдөр түлхүүрийг нь гардууллаа. 

“Энсада холдинг” ХХК-ийн захирал Ө.Болдсайхан “Хүн төрөлхтний спортын их наадмаас хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээдээ баяр хүргэе. Э.Содномпилжээ маань Монголын хүүхэд, залуус, хойч үед маш том урам, сэтгэлийн хат хайрласан.

Хүн хичээвэл юунд ч хүрч болдгийг харуулж чадсан гэдгийг онцлон хэлмээр байна. Мөн нийгмийн сүлжээгээр аян өрнүүлэн, сэтгэлээсээ ажилласан Г.Дамбадаржаа тэргүүтэй залуустаа баяр хүргэе. Энэхүү байр бол манай компанийн 200 гаруй ажилчдын сэтгэл зүрх шингэсэн өглөг юм шүү” гэсэн юм.

Түүнчлэн 2020 оны паралимпээс алтан медаль авбал гурван өрөө байр бэлэглэхээ ч амласан юм.

Пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер Э.Содномпилжээ “Намайг урам сэтгэлээр дэмжсэнд та бүхэндээ маш их баярлалаа. Энэ сайхан сэтгэлийг тань амжилтаараа хариулах болно. Миний хувьд 2020 оны олимпод алтан медаль авч дэлхийн болон олимпийн рекордыг эвдэх хүсэлтэй байгаа” гэв.

Одоогоор Э.Содномпилжээ Ханын материалд гэр хороололд амьдардаг бөгөөд удахгүй шинэ байрандаа нүүж орох аж. 

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг