Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобустай холбоотой 21 зөрчил гарчээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аравдугаар сарын 25-ны өдөр буюу өчигдөр Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 21 зөрчил бүртгэгджээ.

Үүнээс 11 нь “Зам тээврийн осолд холбогдсон” бол 10 автобус нь “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдал”-аас шалтгаалан түр буюу удаан зогсолт хийж замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан, түгжрэл үүсгэж иргэдийг ихээхэн бухимдуулсан байна.

Анхааруулга
Иймд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд үйлчилгээнд явуулж буй тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж замын хөдөлгөөнд оролцуулах, тогтмол хяналт тавих, техникийн саатлаар зогссон нөхцөлд түргэн шуурхай эвдрэл, гэмтлийг засах, зам чөлөөлөх арга хэмжээ авч байх, жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байна гэж Замын Цагдаагийн Албанаас анхаарууллаа.