Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Xiaomi Самсунгийн орон зайг эзлэхээр шинэ гар утаснуудаа танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Хятадын гар утас үйлдвэрлэгч Xiaomi компани өчигдөр буюу Мягмар гарагт хоёр том дэлгэцтэй гар утас танилцуулсан нь Самсунгийн Galaxy Note 7 загварын орон зайг эзлэх зорилготой нь тодорхой байна.

Эхний утас нь хоёр тал руугаа нугарсан ирмэгтэй Mi Note 2 юм. 5.7 инчийн дэлгэцтэй уг загварын 4GB RAM, 64GB санах байгууламжтай хувилбар нь 2,799 юаний үнэтэй зах зээлд гарахаар болжээ.

Хамгийн сүүлийн Snapdragon процессортой гарах Mi Note 2 нь Самсунгийн Galaxy Note 7-гоос хурдан ажиллагаатай байх гэнэ.

OLED технологийн дэлгэцний хоёр ирмэгийг нугалсан хэлбэрээр үйлдвэрлэх зардал нь LCD дэлгэцнийхээс зургаа дахин өндөр байдаг ч Xiaomi компани олон тоогоор үйлдвэрлэж үнийг нь бууруулж байгаа ажээ.

Mi Note 2 утас ирэх сард Xiaomi компанийн вэб хуудсаар зарагдаж эхэлнэ.

 
 

Үүнээс гадна Xiaomi-гийн танилцуулсан нэг шинэ бүтээгдэхүүн нь Mi MIX цоо шинэ концепцийн гар утас байлаа.

6.4 инчийн том дэлгэц нь бараг хүрээгүй бүтээгдсэн нь энэ концепцийн гол ялгарал.

 

Уг нь овор хэмжээгээр iPhone 7 Plus утастай ойролцоо боловч нүүрэн хэсгийн 91.3 хувийг дэлгэц эзэлж байгаа аж. Тэгвэл iPhone 7 Plus-ийн нүүрний 67.7 хувийг дэлгэц эзэлдэг байна.

Mi MIX загварын утас нь 4GB RAM, 128GB санах байгууламжтайгаар 3,499 юаний үнэтэй 11 дүгээр сарын 4­-нд зарагдаж эхэлнэ.

Шинжээчдийн үзэж байгаагаар Самсунгийн Хятад хэрэглэгчдийн сонирхлыг Mi Note 2 татахгүй, харин Mi MIX татаж магадгүй гэжээ.

Эх сурвалж: South China Morning Post, Engadget