Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэх гэж байна.  

Өмнөх парламентын үед өргөн баригдсан ч хэлэлцэгдэлгүй өдийг хүрсэн энэхүү хөтөлбөрийг өнөөдрийн Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Ингээд маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна. 

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг УИХ-аас байгуулагдан ажиллаж байгаа. Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж нарын гишүүд багтаж байгаа аж.