Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Ардын үг” зөвлөлдөх аяны хэлэлцүүлгийн тов гараагүй байна

Сүхбаатар дүүрэг
2016 оны 10 сарын 26
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Монголын медиа корпорациас зохион байгуулдаг “Ардын үг” зөвлөлдөх аяны ээлжит хэлэлцүүлэг өнгөрөгч Баасан гаригт Монголын хүүхдийн ордонд болох товтой байсан ч зохион байгуулагч Ийгл ТВ-ээс хойшлуулаад байна.

“Ардын үг” зөвлөлдөх аяныг зохион байгуулагчид аравдугаар сарын 13-нд Хүүхдийн урлан бүтээх төвд болсон хэлэлцүүлгийн үеэрээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хоёр дахь хэлэлцүүлгийг дээрх хугацаанд хийх болсноо шууд нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд зарласан.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн иргэд “Ардын үг” зөвлөлдөх аяны дараагийн хэлэлцүүлэгт оролцож, өнгөрсөн 4 жилд дүүргийн удирдлагууд ямар ажил санаачилж, бүтээн байгуулалт өрнүүлснийг дүгнэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Засаг даргын Тамгын газарт удаа дараа хандаж байна.

Монголын медиа корпорациас хэлэлцүүлгийг хэзээ, хаана зохион байгуулах тухай мэдээллээ ирүүлээгүй учир хэлэлцүүлэг тодорхойгүй шалтгаанаар хойшилсныг дүүргийн иргэддээ мэдээлж байна.