Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нэгэн жарныг элээж буй “Маамуу нааш ир”

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол хүүхэд бүрийн хамгийн анх дуулж сурдаг “Маамуу нааш ир” дуу өнөөдөр 60 нас хүрлээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу 1956 онд зохиогдсон байдаг. 

Ойн хүрээнд өнөөдөр “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дууллаа.

 

Мөн Монголын хүүхдийн ордны өмнө байрлах “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөсөн юм.

Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав ”Маамуу нааш ир” дууны аяыг зургаан настай охин Л.Халиунсүрэнгийнхээ амандаа дуулсан содон аялгуугаар санаа авч бүтээсэн гэдэг.

 

Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын охин Л.Халиунсүрэн “60 жилийн өмнө 1956 оны зун би Москвагийн хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа зуны амралтаараа ирээд байсан үе. Тухайн үед хүүхдүүдтэй тоглож байхдаа том хүний дуу дуулсан шиг байгаа юм. Тэр үед аав хүүхдийн дуу цөөхөн байна. Зохиох хэрэгтэй юм байна гээд С.Лхамсүрэн гуайтай нийлээд нэлээд хэдэн хүүхдийн дуу тэр зундаа зохиосон байдаг.

Хамгийн эхнийх нь “Маамуу нааш ир”. Өөрөө мандлин хөгжим дээр тоглоод надаар анх дуулуулж үзсэн байгаа юм. Би ч их амархан сурч, дуулсан санагддаг. Ингээд энэ дууг хамгийн анх би хашааныхаа хүүхдүүдтэй хамт дуулсан түүхтэй” хэмээн дуу бүтсэн түүхээс хуучилж байсан билээ.

 “Маамуу нааш ир” дууны 60 жилийн ойн өдөр болсон арга хэмжээний фото сурвалжлага

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг