Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Та хүүхдийнхээ нүдийг боож, чихийг нь таглаж чадахгүй

ikon.mn
2016 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Бид асар их хурдтай мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Монгол Улсад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл \Facebook,Twitter,Youtube \-ийн хэрэглэгч олширсоор  л энэ хирээр зах замбараа нь үл мэдэгдэх мэдээлэл хөвөрсөөр л байна.

Энэ их мэдээллийн хаагуур нь таны хүүхэд гатлан яваа бол... Энэ талаар та бодож байв уу?

Хамгийн гол нь 21-р зууны хүүхдүүд их чөлөөтэй илүү задгай өргөн сэтгэдэг болж үүнийгээ дагаад тэд үнэн худал, сөрөг эерэг нь мэдэгдэхгүй мэдээллийн дунд туучиж явна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж байгаа хэрэглэгчдийн багагүй хувийг өсвөр насны хүүхдүүд эзэлж байна.

Өсвөр насныхан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл кибер орчноос хамааралтай таргалалт, интернэт донтолт, нойр хасах гэх мэт эмгэгтэй тулгарч байгаа нь тогтоогджээ.

Анхаарууштай нь, өсвөр нас бол их эмзэг түүнчлэн эргэлт буцалтгүй өөрийгөө эрэн хайх  сэтгэл зүйн хувьд тогворгүй үе байдаг. Энэ үед ирж байгаа мэдээлэл хандлага,хүрээлэн буй орчинд болж байгаа тренд зан үйлийг дуурайх үлгэр авах магадлал их бий. Тэд буруу зүйлийг ч даган дууриаж болох талтай.

“Та мэдээллийн шуургыг зогсоож чадахгүйгээс хойш хүүхэддээ олон нийтийн мэдээллийн хэрэгслийг зөв ашиглах хэрэглээг төлөвшүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй юм.

Мэдээж та хүүхдийнхээ хувийн хаяг болоод хувийн орон зай руу нэвтрэх нь соёлгүй үйлдэл  тул та хэрэглээний талаарх ирээдүйд ашиглах алсын хараа цаашлаад сөрөг нөлөөг нь таниулах тал дээр яагаад ажиллаж болохгүй гэж”

Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас өсвөр насныхны киберээс хамааралтай эмгэгүүд цаашлаад Facebook хямрал, халдлага, насанд хүрэгчдийн мэдээ мэдээлэл, кибер хүчирхийлэлд хамрагдсан тухай дүгнэлт гарсан байна. Эл судалгаагаар өсвөр насныхан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл кибер орчноос хамааралтай таргалалт, интернэт донтолт, нойр хасах гэх мэт эмгэгтэй тулгарч байгаа нь тогтоогджээ.

Мөн нийт өсвөр насныхны 75 хувь нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашигладаг аж. Түүний 68 хувь нь "Facebook" ашигладаг болох нь тогтоогдсон байна.

Түүнчлэн судалгаанд хамрагдсан өсвөр насныхан 35 хувь нь ямар нэг байдлаар кибер хүчирхийлэл агуулсан захиа хүлээн авсан гэж хариулсан бөгөөд 22 хувь нь кибер орчны өндөр хамааралтай түүнээсээ дарамт авч байгаа гэх үр дүн гарчээ.

 

Эх сурвалж: Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл