Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нар жаргадаг уу?

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг энэ цаг дор үзэгч олны оюуны мэлмийд театрын уран бүтээлч, хамт олон өргөн барьж байна. 

Үлгэр домог мэт амьдарч, бүтээсэн бүтээл, замнасан мөрөөрөө хүн зоны зүрх сэтгэлд “гэрэлт хөшөө” юугаа цогцлоон бүтээсэн энэ их хүн ахархан хийгээд ээдрээт амьдралдаа хичнээн ихийг бүтээн туурвиж, оюуны их сан хөмрөг, өвийг  хойч үе ирээдүй цагт үлдээж өгөө вэ. Их зохиолч өнөөдөр ч бидний оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр байгаа бус уу? 

Зохиолч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийн найруулагчаар Ч.Түвшин /СТА/ ажиллаж гол дүр Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж байна. 

Жүжгийн бусад дүрүүдэд:

Намдаг        А.Чингүүн
Нина            Б.Одгэрэл
Байцаагч        Г.Алтангэрэл
Цэвээн        Д.Баттөмөр /Соёлын тэргүүний ажилтан/
Хүн-Зөн        Э.Идэрболд
Галина        Г.Номуун
Цагдорж        Б.Золжаргал
Харгалзагч        Р.Адъяабаатар
Борчулуун        Б.Золзаяа
Лэгцэгдорж        О.Итгэл
Содов            Ц.Төгсбилэгт
Үжийжаа        Ц.Жаргалсайхан
Пунцаг            О.Дөлгөөн
Юндэн            Г.Ганбат
Нансалмаа        Ц.Аззаяа
Хоролмаа        Б.Одончимэг
Людмила        Д.Асардарь

Баг бүрэлдэхүүн:

Продюсер            Д.Цэрэнсамбуу /МУУГЗ/
Хөгжмийн зохиолч        Б.Бямбабаяр /МУУГЗ/
Тайзны зураач        Т.Алтан-Од
Хувцасны зураач        О.Баярмагнай
Конструктор зураач        Ч.Баярмагнай

“Жаргаагүй нар” тайзны уран бүтээлийн нээлт, тоглолтын үеэр үзэгчиддээ их зохиолчийн амьдрал, уран бүтээл хийгээд түүнийг кино урлаг, дүрслэх урлагт хэрхэн мөнхжүүлсэн талаарх эх сурвалж бүхий “МОНГОЛ АРДЫН СУУТ” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм.

УДЭТеатраас Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг угтаж Монголын Зохиолчдын Эвлэл болон Д.Нацагдоржийн нэрэмжит номын сантай хамтран ажиллаж байна. Юнителийн хэрэглэгчиддээ 100 GG-гээрээ тасалбарийн үнийн дүнгээс 5,000 төгрөгийн хөнгөлттэй үнээр тус уран бүтээлийг үзэх эрхийг олгож байгаа болно.

Тоглолтын тасалбарыг 10-р сарын 26-с УДЭТ-ын касс, Easyticket.mn, Үнэгүй хүргэлт 1900-1188, ticket.mn-ээр худалдан авах боломжтой.